8. ХҮН БҮРТ ХАЯГДСАН НЬ (Иохан 5:1-18)
СУУРЬ ОЙЛГОЛТ: Энэ хэсэг Саббат өдрийн талаарх Есүс ба Иудейчуудын анхны маргааны тухай дурддаг. Иудейчуудын хувьд Саббат өдөр нь амралтын ариун өдөр байсан. Тэдний итгэлийн дагуу бүх үндэстэн нэг Саббат өдөртэй болох хүртэл Мессая ирэхгүй юм. Иерусалим дахь Архилогийн малтлагуудаас Бетзада цөөрмийг багануудынх нь хамт илрүүлсэн.
1. 38 жилийн турш Бетзадагийн баганы дор байсан энэ хүн ямар амьдралтай байсныг нь төсөөл.
Ишлэл 5 дахь астенеиа гэсэн Грек үг нь өвчтэй гэсэн утгыг илэрхийлж болно, гэвч энэ нь ихэнхдээ “сул дорой” гэсэн ганц утгатай байдаг. Үүнийг хоёр талаас нь өөр өөрөөр бодож үз. Энэ хүний зовлон юу байсан бэ?
Эхний 10 жилийн өвчлөлт нь сүүлийн арван жилийнхээс өөр байж болох уу?
2. Яагаад төрөл төрөгсөд нь түүнийг халамжлаагүй вэ (ишлэл 7)? (Түүний өөрийн алдаанаас болсон зүйл юу байж болох вэ? Бусдын алдаанаас болсон зүйл юу байж болох вэ?)
Энэ хүний зан чанарын талаар танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Түүний үгсийг ишлэл 7-гоос ажигла.
3. Өвчтэй болоод эдгэрлийг хүлээж байгаа хүмүүсийн хоорондын харилцаа ямар байсан бол?
Хэдийгээр тэр бусдаасаа илүү удаан тэнд байсан боловч тэд яагаад түүнийг эхэнд оруулаагүй вэ?
4. Энэ хүний итгэлийн тусгал нь үнэндээ юу байв? (Тэр хаанаас тусламж олно гэж найдаж байсан бэ?)
Бидний өнөө үед өвчтэй хүмүүсиий найддаг” ямар гайхамшигтай “эмчилгээ” байдаг вэ?
Есүсийн ишлэл 14-д дурдсанаар энэ хүнд ямар нүгэл байв?
5. Есүс яагаад өөр шаналагчид бус энэ хүнд онцгойлон ойртохоор шийдсэн гэж та боддог вэ?
Яагаад Есүс энэ хүнээс хариулт нь илэрхий асуулт асуусан бэ (ишлэл 6)?
Яагаад энэ хүн Есүсийн асуултанд тодорхой хариулагүй бэ (ишлэл 7)?
Хэрэв Есүс одоо таныг зарим бэрхшээлтэй асуудлаа шийдэхийг хүсэж байгаа эсэхийг тань асуувал та юу гэж хариулах вэ?
6. Есүсийн үзлээр, гучин найман жилийн зовлонгоос илүү муу зүйл юу вэ? (ишлэл14)
Есүсийн үзлээр, танд одоо байгаа зовлонгоос илүү муу зүйл нь юу вэ?
7. Тэр хүн эдгэрснийхээ дараа ямар зорилгоор сүмд очсон гэж та бодож байна вэ? (ишлэл 14)
Энэ хүн Есүст хэзээ итгэсэн бэ? (хэрэв тэр хаа нэгтээ итгэсэн бол)
8. Энэ хүн яагаад ишлэл 15 дахь зүйлийг үйлдсэн бэ? Янз бүрийн боломжийн тайлбаруудыг ол.
Есүс энэ үйл явдлыг хэрхэн төгсөхийг урьдчилан мэдэж байсан нь лавтай. Тэгээд яагаад Тэрээр тэрхүү хүнийг эдгээв?
БАЯРТ МЭДЭЭ: Есүс эцэстээ энэ сэдэвт гарсан хүний адил тавиланг үүрэх ёстой байв: Есүс гучин найман жил өвчилсөн хүнээс илүү хүнд зовлонг амсах ёстой болсон: Түүнийг тэнгэрлэг Эцэг нь орхисон. Энэ нь Түүнийг одоо хаягдсан хэн нэгэнд: “Таныг харж хандах нэгэн танд бий. Танд би байна!” гэж хэлэх чадвартай байдгийн шалтгаан юм.
Version for printing
ДАУНЛОУДС
Холбоо барих
Webmaster