GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

12. УУЧЛАЛЫГ АВСАН ЭМЭГТЭЙ (Лук 7:36-50)


Суурь ойлголт: Энэ үед эмэгтэй хүн олоны дунд үс толгойгоо ил харуулдаггүй байжээ. 44-46-р зүйлүүд дээр хүндтэй зочдыг тэр үед хэрхэн хүлээж авч зочилдог байсан тухай өгүүлжээ.
1.
  • Есүсийг гэртээ урьсан Фарисай хүн Есүсийн талаар ямар бодолтой байсан бэ? /36, 39, 44-46/
  • Симон Есүсийг яагаад хамгийн түрүүнд урьсан болоо?
     
    2.
  • Симоны гэрт ирсэн тэр эмэгтэйг бүх хүмүүс тэддэг байжээ. Учир нь эмэгтэй тэр хлтын биу үнэлэгч байв. /37/ Энэ эмэгтэйн хүүхэд ахуй үеийнх нь амьдрал ямархуу байсан бол? Юунаас болж тэр эмэгтэй ийм шившигтэй амьдралаар амьдрах болов?
  • Энэ эмэгтэй ямар хайр халамжийг амьдралдаа мэдэрсэн бол?
     
    3.
  • Гөлтөгнөн савтай үнэт тос тэр үед их үнэтэй байжээ. Ямар учраас тэр эмэгтэй их мөнгө цуглуулж үнэт тосыг худалдаж авсан гэж та бодож байна вэ?
     
    4.
  • Фарисай хүний гэрт очвол таатай уур амьсгал өөрийг нь угтаж авахгүйг мэдэж байсан хирнээ эмэгтэй яагаад заавал тэнд Есүстэй уулзах ёстой байсан бэ?
  • Есүс өөрийг нь цааш түлхэхгүй гэдэгт эмэгтэй итгэлтэй байсаны учир юу вэ?
     
    5.
  • Эмэгтэй яагаад Есүсийн биед хүрэхийг хүссун бэ?
  • Дургүйцлийг чинь төрүүлдэг хүн чиний биед хүрвэл яах вэ?
  • Эмэгтэйг Есүсийн биед хүрэхэд юу болсон бэ?
     
    6.
  • Эмэгтэй яагаад Есүсийн хөлийг нортол тийм их уйлсан бэ?
     
    7.
  • Энэ эмэгтэйн хувьд Есүст итгэх итгэл, Есүсийг хайрлах хайр 2-ын аль нь эхэлж төрсөн бэ? /Хариуг сэдвээс гаргаж ирнэ үү/
  • Та хэзээ нэгэн цагт Есүст үнэхээр их хайртай гэдгээ мэдэрч байсан байх. Тэгвэл яг ямар учраас болж танд тийм сэтгэл төрсөн гэж та бодож байна вэ?
     
    8.
  • 41; 42 дээр Есүс мөнгө зээлдүүлэгчийн тухай бяцхан сургаалт зүйрлэл ярьжээ. /500 денар нь 12 жилйин ажлын хөлстэй тэнцэх мөнгө бөгөөд 50 денар нь 12 сарын ажлын хөлстэй тэнцэх юм./ Энд Есүс гэм нүгэлийг өртөй төсөөлсөн байна. Энэ сургаалт зүйрлэлээр Есүс Симонд юу сургахыг хүссэн бэ?
  • Симоны ямар гэмийг Есүс жишиж хэлсэн бэ?
     
    9.
  • Эмэгтэйн Бурханд гэм нүгэлийн өртэй байсан тэр өр нь юу болон бэ?
  • Симоны Бурханд өртөй байсан гэмийн өр нь юу болсон бэ?
  • Симон яагаад Есүсийг хайрлаагүй вэ?
     
    10. Бүх л гэмийг чинь ил харагч Есүс танд ийнхүү хэлж байна. /48;50/ Та ямар хариулт өгөх вэ?

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster