GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

23. ДАВЧУУ ХААЛГА (Лук 13:22-3О)


1.
  • Яагаад хүмүүс 23-р ишлэл дээрх асуултын хариуг мэдэхийг хүсдэг гэж та бодож байна вэ?
  • Энэ асуултанд Есүс яагаад зүгээр л тийм эсвэл үгүй гэж хариулаагүй вэ?
     
    2.
  • Бурханы хаанчлалд орох хаалга нь ямар үед нарийн давчуу байдаг вэ?
  • Ямар төрлийн хүмүүст энэ хаалга нь илүү давчуу байдаг вэ?
     
    3.
  • Энэ давчуу хаалгаар орох гэж хүмүүс янз бүрээр оролддог. Тэд ямар ямар замаар орох гэж оролддог вэ? (24)
     
    4.
  • Үүнтэй холбоотойгоор Есүс Бурханы хаанчлал дахь найрын тухай сургаалт зүйрлэл хэлсэн байна. /25-27/ Үүгээр Есүс сүнсүж байгаа хүсүүст юу хэлэхийг хүссэн бэ?
     
    5.
  • Энэхүү давчуу хаалгаар орох хангалттай хугацаа байсаар байхад сургаалт зүйрлэл дээрх эдгээр хүмүүс яагаад ороогүй вэ?
  • Энэ зүйрлэл нь 23-р ишлэлтэй ямар холбоотой вэ?
     
    6.
  • Түүнтэй хамт хооллож, сургаалыг нь сонсдог байсан тэдгээр хүмүүсийг Есүс "Би та нарыг танихгүй" гэж хэлсэн нь ямар утгатай вэ?
  • Сүүлчийн тэр өдөр Есүс биднийг таньж угтана гэдэгт бид хир итгэлтэй байж чадах вэ?
     
    7.
  • 28 дээр дурьдагдсан эдгээр зөнчид ч гэм нүгэлтэй, дутагдал доголдолтой хүмүүс байсан. Тэдэнд юу Бурханы хаанчлал дахь тэр давчуу хаалгаар ороход тус болсон бэ? /Түүхийг дахин сөхөж харалгүйгээр, тэдгээр зөнчдийн талаар сонссон дуулсан зүйл дээрээ үндэслэж ярь/
  • Бурханы хаант улсын найранд ирэх бусад хүмүүс нь хэн бэ? /29/
     
    8.
  • Удирдагч Иоханы 10:9-ийг уншина уу? Мөнхийн улсад орох хаалганы тухай энэ сургаал нь юу өгүүлж байна вэ?
  • Яагаад Есүсийн мөнхийн улсруу орох хаалганы тухай сургаал нь ийнхүү зөрж байна вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Хуулийг дагаснаараа гэмт хүн аврагдах ямарч боломжгүй бөгөөд энэ нь үлгэрлэвээс тэмээ зүүний сүвэгчээр орох гэж зүтгэхтэй адил юм. /Матай 19:24/ Зєвхєн Есүс л энэ хуулийн хаалгаар орж чадсан билээ. Харин БАЯРыН МЭДЭЭ-ний үүд хаалга нь гэм нүглийг уучлагч хаалга бөгөөд хүн бүрт нээлттэй байдаг.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster