GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

36. МӨНХИЙН УЛСЫН ҮҮД НЭЭГДЛЭЭ (Лук 23:32-43)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Есүсийн үед зөвхөн ноцтой гэмт хэрэг хийсэн хүмүүсийг л цовдолж шийтгэдэг байжээ. Тэгвэл энэ 2 дээрэмчин мөнгөнөөс болж хүн алсан юм уу эсвэл өөр ямар нэгэн ноцтой гэмт хэрэг хийсэн бололтой.
1.
  • Энэ 2 хүнийг хулгай хийх, хүн алах гэх мэт нүглүүдийг үйлдүүлэх болсон шалтгаан нь юу вэ?
  • Энэ мөчийг хүртлээ тэд гэм нүглээ яагаад хаяагүй вэ?
  • Бусдад төдийгүй өөрсдєд маань хор хөнөөл болохыг мэдсээр байж яагаад бид муу зуршлаасаа салах дургүй байдаг вэ?
  • Энэ 2 хүнд ээж мөн эхнэр гэж байсан байх. Эдгээр эмэгтэйчүүдйин өдөр тутамын амьдралыг төсөөл.
     
    2.
  • Тэр 2 дээрэмчин Есүсийг цовдлогдож байх үед бусдаас илүү ойрхон байсан. Тэдний нэгнийх нь сэтгэлийг Есүсийн ямар байдал хөндөж чадсан бэ?
  • Энэхүү дээрэмчид үзэн ядалт болон өршөөн авалтын ертөнцөд амьдардаг байсан байхаа. Гэвч Есүсийн 34-р зүйл дээрх залбиралын тухай тэд юу бодсон бол? (34-38)
     
    3.
  • Тэдний нэг нь гэмээ ухаарахад юу нөлөөлсөн бэ?
  • Юу биднийг өөрсдийгөө өмгөөлж хамгаалах гэлгүйгээр гэм нүглээ хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг вэ?
     
    4.
  • Тэдний нэг нь Есүсийг хаан гэж бодсоны учир юу вэ? (37, 38, 42)
  • Бусад хаадуудтай харьцуулахад Есүс тэр үед яг ямар хаан байсан бэ?
     
    5.
  • Нөгөө нэг дээрэмчин нь Есүсийг хаан эсвэл Христ гэдэгт яагаад итгээгүй вэ?
  • Бид яагаад итгэлээс урьдаар гэмээ ухамсарлах ёстой байдаг вэ?
     
    6.
  • 42-р зүйл дээр ”Есүс ээ мөнхийн улсдаа орохдоо намайг санаарай“ гэсэн богино залбирал бий. Тэр яагаад “намайг мөнхийн улсдаа оруулаач” гуйгаагүй вэ?
  • Биднийг зовож байх үед хэн нэг нь биднийг сандаг нь яагаад тайвшарлыг өгдөг вэ?
  • Шийтгэлээн тамд эдлэнэ гэдгээ мэдэж байсан алуурчин яагаад Есүсйиг өөрийг нь санаасай гэж хүссэн бэ?
  • Танд иймэрхүү залбиралаар залбирах тохиолдол хэдийд гарч болох бол?
     
    7.
  • Уг гэмт хэрэгтэн хэдийд аврагдсан бэ?
  • Энэ хүний гэм нүгэл нь юу болсон бэ?
     
    8.
  • Энэ дээрэмчин Христэд итгэснийхээ дараахан, 6-хан цагийн дараа нас барсан. Тэр сүүлчийнхаа цаг мөчид аз жаргалтай байсан болв уу?
  • Тэр яг үхэх үедээ хэн нэгэнийг үзэн ядаж байсан болов уу?
  • Хүн ёсоор бол энэ дээрэмчин өөрийн амьдралаа сүйрүүлсэн. Гэвч түүний амьдрал хэрхэн чухал ач холбогдолтой болж хувирсан бэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Адам Ева 2-ын үеэс эхлээд л мөнхийн улсын хаалга гэмт хүмүүст хаалттай болсон юм. Гэвч одоо энэ хаалга алуурчин, гэмт хэрэгтнүүдэд ч нээгдэж байна. Яг энэ үед Есүсийн өмнө энэ хаалга хаагдаж Тэр бүх хүн төрөлхтөний шийтгэлийг үүрч тамын хаалгаар орсон юм.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster