GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

5. Ямар ч найдваргүй мэт санагдах үед (Марк 5:1-20)



Суурь ойлголт: Энэ хэсэгт гарч байгаа хүн бол харь хүн юм. Учир нь тэр Галил нуурын зүүн эрэгт амьдардаг. Харь хүмүүс нь гахай маллаж, хүнсэндээ хэргэлдэг байсан. Энэ нь Иудейчүүдийн хувьд хориотой зүйл. Муу ёрын сүнс нь хиймэл шүтээнээр дамжуулан хүмүүсийг эзэгнэдэг. Нэг “Лэгион” нь Ромын армийн 6000 цэрэгтэй тэнцдэг.

1.
  • Муу ёрын сүнс шүгэлсэн хүн хамаатан сандангуудтай байсан (19). Энэ аймшигтай мөхлөөс түүнийг аврахын тулд тэд юу хйидэг байсан бол?
  • Энэ үед түүний эхнэр, хүүхдүүд, эцэг эхийн хувьд хамгийн хэцүү зүйл юу байсан бол? (3-5)
  • Библийн энэ хэсэгт гарч байгаа огт найдваргүй болсон хүнтэй адилд тооцогдох ямар хүмүүс өнөө үед байдаг вэ?

    2.
  • Ишлэл 3-7юд гарч байгаа зүйлүүдийн юуг нь тэр хүн өөрийн хүслээр хйиж, юуг нь муу ёрын сүнснйи шахалтаар хийдэг байсан бол?
  • Энэ хүн Есүсээс юу хүссэн вэ? (6-7) (Энэ хүний зан байдлаас ямар эсрэг тэсрэг талуудыг харж болох вэ?)

    3.
  • Тэр хүн өмнө нь Есүсийн тухай юу мэддэг байсан вэ? Хаанаас түүний тухай сонссон вэ? (7)

    4.
  • Ганц хүнд 6000 муу сүнс орох ямар шалтгаан байж болох вэ? (9)
  • Есүс болон сүнснүүдйин хооронд болсон яриа үл үзэгдэх ертөнцийн эрх мэдэл бүтцийн талаар бидэнд юуг илэрхийлж байна вэ? (8-13)
  • Муу сүнснүүдйин хүсэлтйиг Есүс яагаад зөвшөөрсөн вэ?
  • Энэ Библи судлалын хичээлд сүнс, чөтгөр болон харанхуйгаас айдаг хүн байж болох юм. Энэ багц ишлэл иймэрхүү хүмүүст ямар тайвшруулалыг өгч байна вэ?

    5.
  • Геразийн хүмүүс хөрш нь эдгэрсэнд яагаад баярлаагүй вэ? (14-17)
  • Өнөө үед 2000 гахай ямар үнэд хүрэх вэ?
  • Хэрэв Есүс 1 хүнийг аврахын тулд таны бүх хөрөнгийг үгүй хийвэл та яах вэ?

    6.
  • Энэ хүний амьдралд хэр олон зүйл өөрчлөгдсөн вэ?
  • Есүстэй уулзсаны дараа тэр хүн булшны газар өнгрөөсөн жилүүдийнхээ талаар юу бодож байсан бол? (Есүс энэ хүний амьдралыг хэрхэн үндсээр нь өөрчилсөн бэ?)

    7.
  • Есүсийг дагахыг өнөөх хүн хүссэн хэдий ч Есүс яагаад зөвшөөрөөгүй вэ? (18-19)
  • Есүс Иудейчүүдэд, Өөрийн үйлдсэн гайхамшгийг бусдад хэлэхийг зөвшөөрдөггүй байсан мөртлөө яагаад энэ харь хүнд үйлдсэн гайхамшигийнхаа тухай бусдад тараахыг тушаасан вэ?

    8.
  • 5:19 энэ үгийг Есүс өнөөдөр бидэнд хэлж байна. Таны одоогийн нөхцөлтэй энэ ямар холбоотой вэ? (Таныг хамаатан садангууддаа хэлээсэй гэж Бурханы хүсэж байгаа агуу зүйл нь юу вэ?)
  • Ямар ч найдваргүй болсон гэгдэх хүмүүст Библийн энэ хэсгийн дагуу та хэрхэн хандах ёстой вэ?

    9.
  • Есүс сатаныг 10:0 харьцаагаар ялсан. Тэгвэл Гавлын гэгдэх газарт Тэр яагаад ялагдсан вэ?

    Баярт мэдээ: Удирдагч нь Исаиа 52:14, 53:3-ыг уншиж өгч болно. Муу сүнс Есүсийг загалмайд цовдлохдоо (Геразийн хүнийг зовоож байсан шиг) мөн л тарчилгаж байсан. Бидний гэмийн шийтгэлийг Бурханы өмнө Есүс өөр дээрээ авсан учраас л энэ зүйл болсон юм.


    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster