GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

8. Тавган дээрх толгой (Марк 6:16-29)



Суурь ойлголт: Херод бол үнэндээ хаан биш, харин Ромын хаанаас Палестины нэг хэсэгийг захирах эрх авсан захирагч юм. Жозефс хэмээх иудейн түүхч Херодын гэрлэлтийн талаар бичиж үлдээсэн нь библийн түүхтэй адил байдаг. Мөн Херодиагийн бага охины талаар (Салом) дурьдсан байдаг. Иохан баривчлагдахдаа 30 орчим настай байсан.

1.
  • Херод яагаад дүүгийнхээ эхнэрийг булаан авахыг хүссэн бэ? Олон талаас нь авч үз. (17-18)
  • Херодиа яагаад нөхрөө орхиж, Херодтэй гэрлэхийг хүссэн бэ?

    2.
  • Баптисм хүртээгч Иохан өөрт нь аюултай гэдгийг мэдсэн хэдий ч яагаад Херод дээр очиж түүний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцсон бэ?
  • Хэн нэгэн хүн таныг хийсэн гэм нүглээс тань болж буруутгахаар ирвэл та яах вэ?
  • Херодиа яагаад нөхрөөсөө илүүтэйгээр Иоханыг үзэн ядаж байсан бэ? (19-20)

    3.
  • Шоронд гинжлэгдэн сууж байхдаа Иохан юуг эрэгцүүлэн бодож байсан бол? (Тэр Херодыг шүүмжилсэндээ харамссан болов уу?)

    4.
  • Иохан шоронд хоригдож байсан боловч Херод түүнээс айж байсан. Яагаад? (20)
  • Иохан Херодийн хоригдол байсан хэдий ч түүнээс айгагүйн учир юу вэ?
  • Иоханы хэлсэн үгэнд Херодын сонирхлыг татах юм юу байсан бэ?

    5.
  • Херодиагийн охин өсвөр настай байсан. Энэ үйл явдал болхоос өмнө тэр ямар амьдралтай байсан тухай хэлэлц.
  • Уг түүхээс ээж, охин хоёрын харилцааг хархад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ? (21-28)
  • Охин төрсөн өдөртөө зориулж гоёлын хувцас, морь, завь гэх мэт үеийнхээ охидын сонирходог зүйлийг Херодаас яагаад хүсээгүй вэ?

    6.
  • Яагаад Херодиа болон түүний охин Иоханы толгойг авья гэсэн бэ? Түүнийг алах нь яагаад хангалтгүй байсан бэ? Түүгээр ч үл барам уут, хайрцганд бус яагаад тавган дээр Иоханы толгойг тавихыг хүссэн бэ?
  • Энэ хэсэгт хэдэн алуурчин гарч байна вэ?
  • Энэ үйл явдал охины ирээдүйд хэрхэн нөлөөлсөн бол?

    7.
  • 26-р ишлэл Херодын тухай юу гэж бичсэн байна вэ?
  • Херод бусад олон аймшигт хэрэг үйлдсэн ч Иоханыг алсан нь түүнийг яагаад цочирдуулсан бэ? (16)

    8.
  • Амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд Иохан юу бодож байсан бол?
  • Месиагийн өмнө ирэгч энэ хүн яагаад ийм үхлээр үхсэн бэ?



    9.
  • Иоханы дагалдагч нар багшийнхаа үхлийн тухай сонсоод юу гэж бодсон бол та юу гэж бодож байна вэ? (29)
  • Иохан дэндүү богино насласан гэж та бодож байна уу?? Шалтгаанаа хэлнэ үү?
  • Иоханы амьдралыг Херод болон Херодиагийн амьдралтай харьцуул.
  • Иохан, Есүс хоёрын амьдрал ба үхэлд адил төстэй ямар зүйл байна вэ? Ялгаатай зүйл юу байна вэ?

    10. Өнөөгийн хүмүүс мөн бидэнд энэ сэдэв нь хувьчлан юуг хэлж байна вэ?


    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster