GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

11. Өөрийн гэсэн зорилгогүй сохор хүн (Марк 8:22-26)



Суурь ойлголт: Энэ хүн урьд нь хараатай байсан. Учир нь Есүс төрөлхийн сохор нэг л хүнийг эдгээсэн гэж сайн мэдээний номнуудад бичсэн байдаг (Иохан 9:32). Библийн зөвхөн энэ хэсэгт Есүс хүнийг эдгээхийн тулд хэд хэдэн үе шаттай үйлдэл хийсэн тухай бичжээ. Энэ үйл явдал болохын өмнөхөн, Есүс дагалдагчидтайгаа сүнсний сохор байдлын тухай ярилцаж байсан (8:18). Мөн нэгэн удаа энэ гайхамшигийг үйлдсэн Бетсайдаа хотынхны итгэлгүй байдлын тухай гомдолж байсан (Матай 11:21).

1.
  • Яагаад сохор хүн Есүсээс юу ч хүсээгүй вэ?
  • Энэ өдрийг хүртэл тэр хүний амьдрал ямар байсаныг төсөөл.
  • Тэр хүн юуны улмаас ямар ч идвэхгүй үлбэгэр болсон бэ? Олон талаас нь авч үз.

    2.
  • Сохор хүнийг авчирсан хүмүүс Есүсээс найзынхаа төлөө юуг хүссэн бэ? (22)
  • Найзуудынх нь хүсэлтийг Есүс хэрхэн биелүүлсэн бэ?
  • Та сохор хүн, эсвэл сохор найзаа Есүс дээр авч ирсэн хүмүүсийн хэнтэй нь илүү адил вэ?

    3.
  • Есүс сохор хүнийг яагаад Бетсайдад биш харин тосгоноос зайдуу аваачиж эдгээхийг хүссэн бэ?
  • Та тэр хүнийг харж чадахгүй байхад, тэр танихгүй хүн таны гараас хөтлөөд явбал та яах вэ? (Есүс сохор хүний гараас хөтлөн тосгоноос зайдуу гарахад тэр хүн эсэргүүцсэнгүй. Энэ нь сохор хүний тухай юу илэрхийлж байна вэ?)

    4.
  • Есүс сохор хүнд ямар дөрвөн зүйлийг хийсэн бэ?
  • Тэр хүнийг эдгээхэд Есүс яагаад ийм олон зүйл хийх болсон бэ? (Олон үйлдлийн дараа хараа орсон нь болон Есүстэй ярьж үзсэн нь тэр хүнд ямар санагдсан бол?)

    5.
  • Есүс цугласан олноос холдохын тулд сохор хүнийг дагуулж тосгоноос гарсан. Гэлээ ч тэр хоёрын эргэн тойронд хүмүүс байсан юм болов уу, эсвэл сохор хүн хараа орохдоо хүмүүсийг харж байна гэж андуурсан юм болов уу? (24)
  • Есүс хоёр гараа сохор хүний нүдэн дээр тавиад ямар нэгэн зүйл харж байгаа эсэхийг асууж байна гэж бодьё. Тэгвэл юу гэж хариулах нь зөв бэ?
  • Есүс хоёр дахь үйлдлээ хйихдээ энэ асуултыг яагаад дахин асуугаагүй вэ? (25)

    6.
  • Сохор хүний найзууд нь тосгонд хүлээж байсан байх, харин сохор хүнийг эдгээснийхээ дараа тосгон руу явуулахыг Есүс хүсээгүй. Яагаад? (Хэрвээ тэр хүн тосгон руу очсон бол юу болох байсан бэ?)
  • Сохор хүний нүд нь эдгэрсэн. Түүнээс гадна тэр хүний амьдрал өөр юу эдгэрсэн бэ?
  • Энэ хүний төлөө гэсэн Есүсийн эцсийн зорилго нь юу байсан бэ?
    7.
  • Бид Есүсийг зүрх сэтгэлээрээ харж байгаа эсэхийг энэ хэсэг биднээс асууж байна (18). Есүс таны өмнө зогсоод, та ямар нэг зүйл харж байна уу? Хэмээн танаас асууж байна. Та юу гэж хариулах вэ?
  • Таны зүрх сэтгэлийн нүдийг нээж, өөрийгөө харуулахын тулд Есүс хэр зэрэг ажиллаж байгаа бол?

    8.
  • Энэ гайхамшиг бидэнд тэнгэрийн улсын тухай юу зааж байна вэ?

    Баярт мэдээ: Сохор хүний нүдийг нээсэн нь Эх Эзэн өөрөө ирсний тэмдэг бөгөөд, хүмүүс Түүнтэй нүүр тулан уулзахын бэлэгдэл юм (Исаиа 35:4-5). Гэсэн хэдий ч Есүс хүмүүсий хараанаас нуугдаж байсан. Тиймээс олонх хүмүүс Түүнийг Бурхан гэж таниагүй. Тэрчлэн дагалдагчдынх нь хувьд ч Есүсийг байгаагаар нь таних хэцүү байсан (Марк 8:18). Энэ үйл явдал бид Есүсийг байгаагаар нь олж харах хүртэл Есүс бууж өгдөггүйг харуулж байна (1Иохан 3:2)


    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster