GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

13. Бага итгэлтэй нэгэн (Марк 9:14-29)



Суурь ойлголт: Муу ёрын сүнстэй хүнийг голдуу муу ёрын сүнсэнд эзлэгдсэн хүн гэж дууддаг. Энэ нь сэтгэцийн өвчин тусхаас огт өөр юм. Есүст итгэж, баптисм хүлээн авсан хүнийг муу ёрын сүнс эзэмдэж чадахгүй. Учир нь тийм хүний сэтгэлд Ариун Сүнс оршин байдаг. Лук номонд бичсэний дагуу энэ хэсэгт гарч бүй хүүхэд эцэг эхээс ганцаараа (Лук 9:38).

1.
  • Хүүг нь муу ёрын сүнс эзэмдсэнээс хойш эцэгийнх нь өдөр тутмын амьдрал нь ямар болсон бэ? (17-18, 20-22) (Хүүгийн эцэг эх нь хоорондоо, хөршүүдтэйгээ мөн Бурхантай ямар харилцаатай байсан бэ? Мөн ирээдүйн талаар юу бодож байсан, хүүгээ эдгээхийн тулд яаж зүтгэж байсан талаар тунгаан бодно уу.)
  • Хүүгийн амьдралыг үеийнхэн хүүхдүүдийн амьдралтай харьцуул.

    2.
  • 14-18 ишлэлд өгүүлсэн нөхцөлд эцгийн хувьд ямар зүйл хамгийн хэцүү байсан бол? Мөн хүүгийн хувьд?

    3.
  • Тэвчихэд ч хэцүү игтэлгүй үеийнхэн гэж Есүс хэний тухай өгүүлсэн вэ? (19)
  • Ялангуяа энэ үед Есүст хүмүүсий итгэлгүй байдлыг тэвчихийн аргагүй хэцүү байсан учир нь юу вэ?

    4.
  • Хүүгийн эцэг тусламж хүсэн хашгирахдаа яагаад өөрийгөө оруулан биднийг өрөвдөж, бидэнд туслаач гэж хэлсэн бэ?

    5.
  • 23-р ишлэлээс харвал Есүс хүүгийн эцгээс эрэглзээгүй бат итгэлийг хүсэж байгаа мэт. Яагаад тэр вэ?
  • Чамайг туйлдаж цуцсан үед хэн нэгэн чамаас төгс итгэлийг шаардвал чамд ямар сэтгэгдэл төрөх вэ?

    6.
  • 24-р ишлэлд буй үгсийг хэлэхдээ хүүгийн эцэг юунд найдаж, юунд эргэлзэж байсан бэ?
  • Таны хайралдаг нэгэн хүнд тулгарсан хүнд хэцүү байдлаас болж та Есүсээс тусламж гуйх үедээ юунд нь итгэж, юунд нь эргэлздэг бэ?

    7.
  • Хүүгийн эцэг тусламж гуйн хашхирсан нь түүнд аврагдах итгэл байсаныг нотолж байна уу? Үгүй юу? Учрыг тайлбарла.
  • Хүүгийн эцэг хэзээ Есүст итгэсэн гэж та бодож байна вэ? Боломжуудыг олон талаас нь авч үз.

    8.
  • Хүүгийн эцэгт мөн хүүд ч бат итгэл байгаагүй боловч Есүс яагаад энэ гэр бүлд тусласан бэ?
  • Хэний итгэлээр энэ гайхамшиг болсон бэ?
  • Таны хайрладаг хүмүүсийн зовлон шаналалд Есүс туслахад хэр зэрэг итгэл шаардлагатай бэ?

    9.
  • Хүү газар ухаангүй хэвтэхэд (26) эцэг нь хүүгээ үхчихлээ гэж бодсон байх. Есүсийг туслахаас өмнө эцэг нь яагаад хүүгээ алдахын зовлонг түр зуур мэдрэх ёстой байсан бэ? (Хэрвээ Есүс хүүг дор нь эдгээсэн бол хүүгийн эцэг юуг сурч чадахгүй байх байсан бол?)
  • Яагаад Есүс бидэнд ямар ч найдлагагүй болж цөхрөнгөө барах үеийг зөвшөөрдөг вэ? (Хэрвээ Есүс тэр дор нь танд тусласан бол та юуг сурахгүй өнгөрөх вэ?)

    10. “Есүс түүнийг гараас нь татаж хөл дээр нь босгов.” Энэ өгүүлбэрт та санаа зовж байгаа хүнийхээ нэрийг тавь. 27-р ишлэлийг мөн ингэж уншвал танд ямар санагдаж байна вэ?

    Баярт мэдээ: Муу хүмүүс, муу ёрын сүнс Есүсийг зовоож байхад ч Тэр Тэнгэрлэг Эцгийн хайр ба хүч чадалд бат итгэж байсан. Есүс төгс итгэлтэй байсан учраас бид ч гэсэн эргэлзэлгүйгээр түүнд найдаж Түүний тусламжийг өөрсөддөө төдийгүй хайртай хүмүүстээ ч авцгаая.


    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster