GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

1. ҮГ НЬ БУРХАН БАЙСАН (Иохан 1:1-18)


СУУРЬ ОЙЛГОЛТ: (A) Хэрэв энэхүү Баярт Мэдээний судалгааны групт Библи огт мэддэггүй хүмүүс байвал таныг энэ хэсгээр эхлэхгүй байхыг зөвлье. Энэ нь эхлэгчдэд нэн хэцүү юм. (Б) Зөвхөн эхнйи асуултанд хэн ч хариулаагүй үед л хашилтан дах асуултыг асуух ёстой.

1.
  • Үг (ишлэл 1-3, 14)
  • Эдгээр дөрвөн ишлэлүүдийн утгыг өөрийн үгээр тайлбарла.
  • Хоөр хүний нөхөрлөлд “үг” ямар ач холбогдолтой гэжи та боддог вэ?
  • Яагаад “үг” Христчин хүний итгэлд хамгийн чухал вэ? Мөн энэ нь яагаад хэлэх, мэдрэхээс илүү чухал вэ?
  • Хэрэв бидэнд Бурханы Үг байхгүй байсан бол бид хэрхэн Бурханыг мэдэж чадах байв?
  • Яагаад Есүсийг Бурханы Үг гэж нэрлэдэг вэ?

    2.
  • Гэрэл (ишлэл 4-10)
  • Ишлэл 4-5 ямар утгатай вэ?
  • Гэрэл Есүстэй юугаараа адилхан бэ?
  • Харанхуй гэрлийг дийлсэнгүй гэдэг нь ямар утгатай вэ? (Ишлэл 5 ба холбогдох тайлбар)
  • Хэдийгээр Тэр харанхуйд гэрэл гэгээ болон “гэрэлтэж” байсан ч ертөнц яагаад Есүсийг таньсангүй вэ? (ишлэл 10)

    3.
  • Баптист Иохан (ишлэл 6-8)
  • Энэ хэсгийн дагуу Баптист Иохан ямар үүрэгтэй байсан бэ?
  • Баптист Иохан өөрөө тэр гэрэл байгаагүй гэдэг нь ямар утгатай вэ? (Ишлэл 8)
  • Иохан “Би бол гэрэл” гэж хэлээгүй. Тэр яаж ийнхүү даруу байж чадсан бэ?
  • Иоханы үүргийг Бурханы хаанчлал дахь өөрийн үүрэгтэй харьцуул.

    4.
  • Ертөнц ба Бурханы хүүхдүүд (Ишлэл 9-13)
  • Энэ хэсгийн дагуу “ертөнц” гэдэг нь ямар газар вэ?
  • Энэ хэсгийн дагуу хүн хэрхэн Бурханы хүүхэд болдог вэ? (Яагаад энгийн төрөлтөөр хэн ч Бурханы хүүхэд болж болохгүй вэ?)
  • Та аль хэдийн Бурханы хүүхэд болсон уу? Хэрвээ тийм бол хэрхэн болсон бэ? (Та үүнийг өөрийн зүрх сэтгэлдээ хариулж болно.)

    5.
  • Иоханы гэрчлэл (ишлэл 15-18)
  • Баптист Иохан Есүсийн талаар юу гэрчилснийг өөрийн үгээр хэлнэ үү.
  • Та ишлэл 16 бол таны амьдралын үнэн гэсэн гэрчлэлийг зөвшөөрч чадах уу?
  • Иоханы хэлсний дагуу “бид Бурханыг мэдэхэд суралцаж чадна” гэсэн нь ямар ганц утгатай вэ?
  • Та энэхүү библийн хэсэгийг ойлгосон бол (Иохан 1:1-18) бол Иудейцууд, Мусламчууд болон Христэд итгэгч нэр бүгд нэг бурхантай гэсэн талаар юу гэж бодож байна вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс ба Үг бол нэг бөгөөд адил зүйл. Хэрэв та Библийн үгийг өөрийн амьдралдаа хүлээн авдаг бол Христийн хүлээн авдаг. Хэрэв та Библийг үл үгүйсгэвэл Христийг үгүйсгэнэ. Есүсийн Үг бол гэрэл бөгөөд өнөөдөр ч гэсэн адил таны доторх харанхуйг гэрэлтүүлж байна. Зөвхөн энэ үгнээс та “нигүүсэл дээрээ нигүүслийг” хүлээн авдаг.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster