GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

3. УС ДАРС БОЛСОН НЬ (Иохан 2:1-11)


БЭЛТГЭЛ: Хурим хийх нь Есүсийн цаг үед агуу үйл явдал байжээ. Энэ нь голдуу хэдэн өдөр үргэлжилдэг байв. Назар ба Канагийн хооронд шулуун замаар 12 километр
зайтай байсан. Есүсийн эх хүүгийнхээ анхны гайхамшгийг хараахан хараагүй байсан. Гэвч тэр эмэгтэй өөрөө онгон төрөлтийн гайхамшгийг мэдэрсэн.

1.
  • Хуримын найран дээр дарс нь дууссан шалтгаан нь юу байж болох вэ? Янз бүрийн боломжуудыг бод.
  • Энэ нөхцөлд гэрийн эзэн эсвэл залуу хосын санааг хамгийн их зовоож байсан зүйл юу гэж та бодож байна вэ?

    2.
  • Марийг энэ хуриман дээр тохиолдсон шиг ийм гайхамшигт бэлтгэгдсэн байсан гэж та бодож байна уу?
  • Ишлэл гурав Марийн Есүст хандсан залбирлыг агуулдаг. Та үүнтэй өөрийн залбиралыг харьцуулаад ялгаатай байгаа зүйлийг нь хар.

    3.
  • Есүс Марийн зөвлөлгөөг дагахаас татгалзахад яагаад тэр бууж өгөөгүй вэ?
  • Мариа яагаад энэ зүйлд өөрийн хүүд итгэсэн бэ?
  • Тэр анхандаа үүнийг хийх санаагүй байсан байж магадгүй. Гэвч яагаад Есүс энэ гайхамшгийг үйлдсэн бэ?

    4.
  • Мариагийнх шиг итгэл бидэнд ямар нөхцөл байдалд хэрэгтэй болдог вэ?

    5.
  • Зарц нар хөл үймээнтэй найр хуримын дундуур тосгоны худгаас хэдэн зуун литр ус зөөх болсонд ямар сэтгэгдэлтэй байсан бол?
  • Зарц нар яагаад Есүсийн хэлсэнээр үйлдсэн бэ?

    6.
  • Үнэхээрийн сайн дарс хийхийн тулд хэдэн жил шаардагдах вэ?
  • Ийм их хэмжээний дарс өнөө үед ямар үнэтэй болох вэ?

    7.
  • Та зарц нар ус дарсаар солигдсоныг мэдэхдээ хэрхэн хүлээн авсан гэж боддог вэ?
  • Та тэдгээр зарц нар энэ зүйлээс болж Есүст итгэсэн гэж боддог уу? Өөрийн тайлбарыг өг.

    8.
  • Библид “алдар” гэсэн үг нь бидний нүдэнд илэрхий харагддаг Бурханы оршихуйг илэрхийлдэг. Бурханы алдар эхлээд Майхан сүм болон Сүмд илчлэгдсэн. Есүс өөрийн шавь нартаа энэ тэмдгээр алдраа илчилсэн нь ямар утгатай вэ (ишлэл 11)?
  • Иохан яагаад өөрийн Сайн Мэдээндээ гайхамшгуудыг гайхамшгууд гэж нэрлэхийг хүсэлгүй тэмдгүүд гэж нэрлэв?
  • Иохан сүүлд нь бидэнд Бурханы алдар бас Есүсийн зовлонд илчлэгдсэн гэдгийг хэлдэг. Энэ нь юу гэсэн утгатай вэ?

    9.
  • Шавь нар нь энэ тэмдгийн дараа Есүсийн юунд итгэв?
    Яагаад шавь нарын итгэл хараахан бэлэн бус байсан бэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Хуучин Гэрээнд дарс нь Иудагаас гарах удирдагчтай холбогддог байв. “Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй…..Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана….” (Эхлэл 49:10-11). Шинэ Гэрээнд дарс бидний нүглүүдийн төлөө урсгасан Есүсийн цустай холбоотой.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster