GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

5. ФАРИСАЙ БА ХҮРЭЛ МОГОЙ (Иохан 3:1-16)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Никодем хэдийгээр шашныхаа хэргүүдэд мэргэжлийн гэж нэрлэгддэг боловч Тэр Бурханы хаанчлалд ороогүй. ҮҮнийг ойлгож мөн харж чадахгүй. Никодемд түүнээс залуу, нийгмийн байр суурь ба боловсролоороо өөрөөс нь илүү биш Есүстэй эдгээр асуудлуудыг хэлэлцэхээр ирэх нь хачирхалтай мэт санагддаг. Никодем бол Израйлын Санхендрины гишүүн байв.

1.
  • Таны харснаар энэ сэдэвт Никодемийн зан чанарын сул ба хүчтэй тал нь юу вэ?(Никодем өдрөөр бус шөнөөр Есүстэй уулзахаар ирсэн. Энэ нь Никодемийн ямар талыг харуулдаг вэ?)
  • Никодем Есүстэй юуны тухай ярихаар ирсэн бэ?

    2.
  • Никодем Бурханд бүх амьдралаараа итгэсэн байсан ч яагаад ямар ч авралын баталгаагүй байв?
  • Бид ямар шалтгаануудаас болж авралын баталгаагүй байж болох вэ?

    3.
  • Дараа нь бид Есүсийн энд хэрэглэдэг “дахин төрөх” гэсэн хэллэгийг авч үзье. Хэн нэгэн нь дахин төрөхөд ямар өөрчлөлт гарах вэ (ишлэл 3-8)?
  • Тэр “ус болон Сүнсээр” төрөх ёстой гэсэн нь ямар утгыг илэрхийлсэн байж болох вэ? (ишлэл 5)

    4.
  • Никодем Есүсээс “Ийм юм (дахин төрөх) яаж болдог юм бэ?” гэж асуудаг (ишлэл 9). Есүс түүнд ямар хариу өгсөнийг өөрийн үгээр тайлбарла (ишлэл 10-16).

    5.
  • Есүс шинэ төрөлтийг тайлбарлахдаа Израйлийн цөл дэх аяллын нэг жишээг авсан. Энэ нь Бурхан өөрийн хүмүүсийн нүглийг шийтгэхийн тулд хорт могойг илгээсэн үйл явдал байв. Хэдий тиймч Бурхан эцэст нь энэ хорны эсрэг ерөндгийг өгсөн: Мосегийн өргөсөн хүрэл могойг харсан хүн бүр аврагдсан (Тооллого 21:4-9). Энэ үйл явдал юугаараа Есүсийн загалмай дээрх үхэлтэй адил байдаг вэ? Аль болох олон адилхан зүйлүүдийг ол.

    6.
  • Хүрэл могойг харахаар шийдсэн хүмүүс юунд итгэсэн бэ?
  • Библи бидэнд тэр өдөр маш олон хүмүүс үхсэн гэдгийг хэлдэг. Яагаад Бурханы бэтгэсэн ерөндөгт хүн бүр итгээгүй вэ?
  • Хуучин Гэрээний энэ үйл явдал нь дахин төрөхтэй ямар холбоотой вэ?

    7.
  • Библид могой бол ихэнхдээ Бурханы дайсан Сатаны тэмдэг болон илэрхийлэгддэг. Энэ тохиолдолд Есүс яагаад Өөрийгөө болон могойг хооронд нь адилтган дүрсэлсэн гэж та боддог вэ?

    8.
  • Ишлэл 16 бидэнд дахин төрөх талаар юуг заадаг вэ?

    9.
  • (Хэрэв ямар нэг хугацаа үлдсэн бол) Танд шинэ төрөлтийн талаар ямар буруу ойлголтууд байсан бэ? Тэдгээрийн энэ сэдвийн санааны дагуу хэлэлц.

    БАЯРТ МЭДЭЭ: Бурхан таныг маш их хайрлан цорын ганц Хүүгээ өгсөн, тиймээс та түүнд итгэхийг хүсвэл та мөхөхгүй, харин мөнх амьтай болно.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster