GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

7. ТЭМДЭГҮҮД, ГАЙХАМШГУУД БА ИТГЭЛ (Иохан 4:46-54)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Энэ хэсэгт Есүсийг хайдаг түшмэл Херод Антипийн төлөө ажиллаж байсан. Тэр бол Баптист Иоханыг баривчилж, алсан хүн байсан. (Бетлехемийн нялх хүүхдүүдийг алсан Херод түүний өвөө нь байсан.) Херодууд бол хагас Иудей бөгөөд Иудейчуудад хамгийн нэр хүндгүй хүмүүс байсан. Кафернум ба Кана хотын хооронд 38 Километр зайтай.

1.
  • Хүү нь өвдөхөөс өмнө энэ хааны түшмэлийн амьдралд байсан сайн ба муу зүйлүүд нь юу байсан гэж та бодож байна?

    2.
  • Энэ түшмэл яагаад Есүс рүү өөрийн зарц нараа явуулалгүй өөрөө явахаар шийдсэнийн бэ?
  • Яг таны байгаа газраас 40 өөд километрийн цаана байдаг ямар нэгэн газрын талаар бод. Энэ эцэг Кана уруу тийм урт зам туулахдаа юу бодож байсан байж болох вэ?

    3.
  • Есүсээс тусламж хүсэх нь энэ хүнд яагаад хэцүү байв?
  • Есүст ойртоход танд хэцүү байсан үеээ эргэн дурс. Яагаад тийм хэцүү байсан бэ?

    4.
  • Ишлэл 48-дахь Есүсийн үгс энэ түүхийн үргэлжлэлтэй ямар холбоотой вэ?
  • Итгэхийн тулд тэмдгүүд ба гайхамшгуудыг хайдагт ямар буруу байна вэ?
  • Таны бодлоор бол энэ хүнд ишлэл 48 дах Есүсийн үгийг хэрэглэх боломжтой юу?

    5.
  • Энэ хүн Есүсээс түүнтэй хамт Капернаум явахыг гуйхад тэр яагаад яваагүй вэ?
  • Есүстэй уулзсанаар түүний итгэл хэрхэн өөрчлөгдөв?

    6.
  • Түүний тусламжийг мэдрэхээс өмнө Бурханы үгэнд энгийнээр итгэх нь яагаад тийм хэцүү байдаг вэ?
  • Ийм чухал мөчид таны бат зуурах ёстой Бурханы ямар амлалт байдаг вэ?

    7.
  • Хүүгийн эдгэрэлийн агшин яагаад бидний төлөө Библид тэмдэглэгдсэн бэ (ишлэл 52)?
  • Хэрэв хүүхэд нь Есүсийг амлалт өгөх үед биш харин өөр цагт эдгэрсэн бол эцэгийн хувьд энэ нь ямар ялгаатай байх байсан бэ?

    8.
  • Энэ хэсгийн дагуу “итгэл” нь ямар утгатай вэ?
  • Өөрийн итгэлийг энэхүү эцгийн итгэлтэй харьцуул.

    9.
  • Энэ үйл явдал Есүсийн үгийн талаар бидэнд юу заадаг вэ?
  • Бурханы үггүйгээр зовох эсвэл зовох үедээ Түүний амлалтуудаас бат зуурах хоёрын хооронд ямар ялгаа байх вэ?

    10. Есүс үхэлд ойр байхдаа яагаад Өөрийн үгийн хүч чадлыг хэрэглээгүй вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүсийн үг маш их хүч чадалтай. Учир нь Тэр үүний төлөө маш их үнэ төлсөн: Хааны түшмэлийн хүү амьдарсан, харин Бурханын Хүү оронд нь нас барсан.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster