GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

9. АМИЙН ТАЛХ (Иохан 6:1-15)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Хүмүүсийн ишлэл 14-д ярьж байгаа эш үзүүлэгч нь Мосегын дэлхйи дээр ирнэ хэмээн тунхаглаж байсан нэгэн юм. Тэр эш үзүүлэгчийг Мосе өөртөөгөө адил байх гэж таамагласан (Дэд Хууль 18:15 ба18). Учир нь хүмүүс Мосегын үед цөлд маннаг хүлээн авсан бөгөөд энэ шинэ зөнч түүнтэй адил гайхамшгийг хийх чадвартай байв. Тэр үед таван жижиг талх, хоёр загасаар нэг хоол хийдэг байв.

1.
  • Есүсийн нэр алдаршсаны нууц нь юу вэ? (ишлэл 2)
  • Яагаад Есүсийн алдаршилт удаан үргэлжлээгүй вэ?
  • Алдартай хүмүүс нэр хүнд нь буурахад голдуу юу хийдэг вэ?

    2.
  • Есүс яагаад дахин дахин шавь нарынхаа итгэлийг шалгав (ишлэл 5-6)?
  • Таны бодлоор шавь нар тэдгээр итгэлийн шалгалтуудаар илүү боловсорсон уу?
  • Бурхан таны итгэлийг санхүүгийн хэцүү асуудлаар хэрхэн шалгасан вэ? (Та өөрөө зүрх сэтгэлдээ хариулж болно.)

    3.
  • 200 денар Есүсийн өдрүүдэд найман сарын ажлын хөлстэй дүйцэж байв. Өнөөдрийн манай оронд та найман сарынхаа ажлын хөлсөөр хэр олон хүмүүсийг хоолож чадах вэ (ишлэл 7)?

    4.
  • Та тэр хүүхэд өдрийнхөө хоолыг шавь нарын нэгэнд өгөхдөө юуг мэдэрсэн гэж боддог вэ (ишлэл 9)?
  • Томас Есүст хүүхдийн талаар дурдахдаа ямар нэгэн гайхамшиг болно гэж хүлээж байсан болов уу? Өөрийн тайлбараа өг.

    5.
  • Зарим теологчид тэр хоол 5000 дахин өссөн, учир нь тэдэнд идэх юм байсан бөгөөд түүнийгээ тэд өөрсдийнхөө хөрштэйгөө хуваасан гэж маргадаг. Энэ хэсэгт яг юу энэ тайлбар буруу гэдгийг харуулж байна вэ?
  • Бүх дөрвөн сайн мэдээнд тэмдэглэгдсэн энэ гайхамшиг яагаад тийм чухал байдаг вэ?

    6.
  • Бүхий л түүхийн турш хүмүүс ямар төрлийн удирдагчийг сонгосон бэ (ишлэл 15)?
  • Есүс тэр үед Давидын удам гэдгээ баталсан хэдий ч Тэр үед хүмүүс яагаад Түүнийг Иүдэйчүүдийн хаан болгохыг хүсээгүй вэ?

    7.
  • Өнөөдєр “хүмүүс” Есүсээс юуг хамгаас илүү авахыг боддог вэ?
  • Та өнөөдөр Есүсээс юуг хамгаас илүүгээр авахыг хүсдэг вэ?
  • Есүсийн хооллолтын гайхамшиг нь өнөөдөр танд юуг хэлдэг вэ?

    8.
  • Яагаад хүмүүс энэ онцгой гайхамшгийг амссаны дараа ч Есүсээс гайхамшгийн тэмдгүүдийг шаардсаар байсан бэ (ишлэл 30)?

    9.
  • Есүс энэ гайхамшгийн дараа өөрийгөө амийн талх гэдгээ хэлснээр юуг илэрхийлсэн бэ (ишлэл 35)?

    БАЯРТ МЭДЭЭ: Ишлэл 48-51 унш. 5000 хүнийг хооллосон гайхамшиг нь Есүсийн Өөрийнх нь тухай-Түүнийг хэрхэн амийн талх болсон тухай өгүүлдэг. Есүс үхэх ёстой байсан нь бид түүний амийн талхыг идэж мөн амьдрахын тулд байв. Түүнчлэн амийн талх нь Ариун Зоогын талхийг ч илэрхийлж болно.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster