GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

10. НУУЦЛАГДСАН МЕССИА (Иохан 7:40-52)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Ишлэл 40-д мянган жилээс илүүтэй найдан хүлээсэн Иудейчуудад илэрсэн эш үзүүлэгч шинэ Мосег дахин дурддаг (Дэд Хууль 18:15, 18).

1.
  • Энэ сэдэвт ямар өөр өөр бүлгийн хүмүүс илэрдэг вэ?
  • Тэдгээр хүмүүс Есүсийн эсрэг ямар өөр өөр байр суурийг баримтладаг вэ?

    2.
  • Есүсийн үеийнхэн Түүнийг Мессиа мөн гэдгийг ямар үндэслэлээр ойлгох ёстой байсан бэ?
  • Яагаад Есүс хүн бүрт: “Би Назарт өссөн, гэвч Би бол Бетлехемд төрсөн Давидын удам.” гэж хэлээгүй вэ?

    3.
  • Есүс бол Мессиа гэдэгт итгэх нь Түүнийг дэлхийд байсан үеээс одоо үед илүү хялбар уу? Өөрийн тайлбарыг өг.

    4.
  • Есүс яагаад Мессиа гэдгээ нууцлах ёстой болов? (Хэрэв Есүс Мессиа гэдгээ эхнээсээ л илэрхий болгосон бол юу тохиолдох байв?)

    5.
  • Ямар зүйл нь хүнийг бүлгэлсэн хүчний эсрэг зогсоход хүндрэл учруулдаг вэ? (ишлэл 45-48)?

    6.
  • Ишлэл 49 бидэнд Фарисайчуудын ямарваа нэгн зүйлийг эрэгцүүлэн бодох аргын талаар юуг илчилсэн бэ?

    7.
  • Ишлэл 45-52-д тодорхойлсоны дагуу бол Фарисайчууд зөвлөлийн хуралд анх юу хийхээр төлөвлөсөн байж болох вэ?
  • Яагаад сүмийн харгалзагчидад Есүсийн үгс гайхамшгуудаас нь илүү сэтгэгдэл төрүүлж чадсан бэ?

    8.
  • Хэрэв Никодем чимээгүй байсан бол юу болох байсан бол (Ишлэл 50-51)?
  • Өмнө нь Никодем Есүс рүү шөнөөр ирсэн нь бусад Фарисайчуудаас эмээснийх байсан байх. Тэр яагаад гэнэт санаандаа хадгалснаа хэлэх зоригтой болсон бэ?
  • Түүнчлэн хүн бүр тантай санал зөрсөн ч танд өөрийн итгэлээ илэрхийлэх зориг байдаг уу?

    9.
  • Таны бодлоор, Никодемийн үг тэдний хүссэн зүйлд нөлөөлсөн үү? Хэрэв тэдэнд нөлөөсөн бол энэ нь ямар нөлөө байсан бэ?
  • Бусдын хатуу шүүмжлэлээр төгсөхөд Никодем хэлсэн зүйлдээ харамссан уу (ишлэл 52)? Өөрийн тайлбарыг өг.

    10. (Хэрэв хугацаа байвал) Эрх мэдэлтнүүд буруу шийд гаргаж байгаа нөхцөлд та хувь хүний хувьд ямар хариуцлагтай вэ?
  • Бурхан яагаад хүн бүрийн өмнө Мессиа гэдгээ тодорхой илчлээгүй гэж та боддог вэ?

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster