GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

12. ЕРТӨНЦИЙН ГЭРЭЛ (Иохан 9:1-7, 18-23 ба 35-41)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Есүсийн төрөлхийн сохор хүнийг эдгээсэн гайхамшиг нь түүний бусад гайхамшгуудаас илүүгээр хүмүүсийн анхаарлыг татсан. (Иохан 9:32, 10:21, 11:37). Хэрэв хэн нэгэн төрөлхийн сохор бол түүний нүдний алим нь дутуу хөгжилтэй байдаг. Түүний оронд түүний бусад мэдрэмжүүд, жишээлбэл, сонсгол нь ихэнхдээ маш мэдрэмтгий болдог.

1.
  • Ишлэл1-7
  • Хэрэв гэр бүлд нь эрхтэн дутуу хүүхэд төрвөл эцэг эхийн нь амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?
  • Энэ нөхцөл байдалд тэдгээр эцэг эхийн хэрхэн энэ асуудалд хандсан талаарх таны бодол?
  • Энэ сохор гуйлгачингийн жирийн өдөр ямар байхыг төсөөлөхийг оролд.
  • Та энэ хүнийг Бурханы хайрын талаар юу бодож байсан гэж боддог вэ?
  • Хажуугаар нь өнгөрч байгаа хүмүүс түүнийг эрхтэн дутуу гэж хэлснийг сохор гуйлгачин маш олон удаа сонссон байх. Хүн ер нь тэдгээр шавь нарынхтай адил тайлбаруудыг үргэлж сонсоод байх чадвартай гэж та боддог уу (ишлэл 2)?
  • Яагаад хүмүүс бид эргэн тойрныхоо зовлонд хэн нэгнийг үргэлж буруушаахыг хүсдэг вэ?
  • Та ямар нөхцөлд таны өөрийн болон гэр бүлийн зовлон тань өөр хүний буруугаас болсон гэж бодож байсан бэ?
  • Шавь нарын асуултанд Есүсийн өгсөн хариултыг сонсоод тэрхүү сохор гуйлгачин юу гэж бодсон бэ? (ишлэл 3-5)
  • Таны бодлоор, та өөрийнхөө амьдралаар Бурханы ажилыг харуулж болох хамгийн сайн арга зам юу вэ?
  • Үл таних хүн ирээд нүдийг нь шавраар таглахад түүнийг эсэргүүцээгү энэхүү үйлдэл нь юуг харуулдаг вэ (ишлэл 6)?
  • Есүс энэ сохор хүнийг яагаад шууд газар дээр нь эдгээлгүй харин түүнийг Силиомын цөөрөм рүү өөрөөр нь замаа тэнтчин явуулхаар шийдсэн бэ?

    2.
  • Ишлэл 18-23. Эцэг эхийн хариу үйлдэл. Синагогоос хөөгдвөл мөн олон нийтээсээ адил хөөгддөг байсан гэдгийг анхаар (хурим, оршуулга гэх мэт).
  • Ишлэл 2-той адил тайлбар үгсийг сонсоод эцэг эх нь ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол?
  • Хүүгээ эдгэрсэнийг хараад эцэг эх нь яагаад баяртай байгаагүй мэт сэтгэгдэл төрүүлж байна вэ?
  • Яагаад эдгээгдсэн хүү нь эцэг эхээсээ эсрэгээр Синогагаас хөөгдөхөөс айгаагүй вэ (ишлэл 22)?
  • Та тэдгээр эцэг эхийн нөхцөл байдалд хэрхэн хандах байсан гэж боддог бэ?

    3.
  • Ишлэл 35-43. Есүс ба эдгэрсэн хүн хоёрын хоорондох хоёрдох учрал.
  • Есүс яагаад энэ хүнтэй дахин нэг удаа уулзахыг хүссэн гэж та боддог вэ?
  • Яагаад Есүс: “Чи хүний Хүүд итгэж байна уу?” гэж хэлэхийн оронд “Чи надад итгэж байна уу?” гэж асуугаагүй вэ (ишлэл 35)?
  • Есүс үүнтэй адил асуултыг өнөөдөр танаас асууж байна. Та Түүнд юу гэж хариулах вэ?
  • Есүс ертөнцийн гэрэл гэсэн нь ямар утгатай вэ (ишлэл 5)?
  • Ишлэл 39 ямар утгатай вэ?
  • Хэдийгээр Есүс Өөрөө ертөнцийн гэрэл байсан ч яагаад тамын харанхуйг туулах ёстой болсон гэж та боддог вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Таны болон таны хайрладаг хүмүүсийн зовлонгууд нь таны амьдралд Бурханы ажлыг харуулахын тулд өгөгдсєн юм. Ишлэл 3 өнөөдөр танд хувьчан зориулагдсан Есүсийн үг тул гэрийнхэндээ дамжуул.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster