GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

14. АМЬ БА АМИЛАЛТ (Иохан 11:1-5 ба 32-460)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Есүс Лазарыг өвчилсөн тухай сонсох үед Бетанаас нэг өдрийн зайтай хол байсан.

Ишлэл 1-5
1.
  • Тэдгээр гурван эгч дүүс Есүс тэднийг хайрласан гэдгийг хэрхэн мэдсэн бэ? (ишлэл 3 ба 5)
  • Есүс таныг болон гэр бүлийг тань хайрлдаг гэдгийг хэрхэн мэдэж болох вэ?

    2.
  • Есүс яагаад тэр даруйдаа Лазарыг эдгээхийн тулд яваагүй вэ?
  • Есүс ишлэл 4 дэх үгсээр юуг илэрхийлсэн бэ?
  • Есүс ишлэл 4 дэхь үгээрээ таны зовлонгийн тухай бас хэлсэн гэж та боддог уу?

    Ишлэл 25-26
    3.
  • Эдгээр ишлэл юуг илэрхийлдэг вэ?
  • Яагаад Есүст итгэдэг хїн үхлээс айх хэрэггүй байдаг вэ?

    Ишлэл 32-46
    4.
  • Есүс ишлэл 32 дахь үгийг хэлэх үед Марь Түүний талаар хэрхэн мэдэрсэн гэж та боддог вэ? Янз бүрийн боломжуудыг хэлэлц.

    5.
  • Есүсийн “сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдлөсөн,” нь яг ямар шалтгаанаас болсон бэ (ишлэл 33)?

    6.
  • Есүс түүнтэй хамт уйлснаараа Марьд юуг илэрхийлсэн байж болох вэ (ишлэл 35)?
  • Таныг хайртай нэгнээ эцсийн замд нь үдэхэд, эсвэл таны амьдралд учирсан харуусалд та мэдээгүй ч Есүс тантай хамт уйлдаг. Энэ нь танд юуг илэрхийлдэг вэ?

    7.
  • Марта Есүсийг ямар зорлигтойгоор хадан булшийг нээхийг хүссэн гэж бодсон бэ (ишлэл 38-39)?
  • Есүс түүний ахыг үхлээс дахин амилуулна гэдэгт Марта итгэж байсан уу?
  • Есүс ишлэл 40 дэх үгээрээ юуг илэрхийлсэн бэ?

    8.
  • Есүс ишлэл 41-42 дахь залбирлаараа яг юуг гуйсан бэ?
  • Тэнд байсан хүмүүс Лазарыг булшнаас гарч ирэхийг хараад хэрхэн хүлээн авсан гэж та боддог вэ (ишлэл 43-44)?

    9.
  • Лазарын булшинд болсон үйл явдлаас болж Марта болон Мари нарын итгэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
  • Тэнд байсан Иудейчуудад энэ гайхамшиг нь хэрхэн нөлөөлсөн бэ (ишлэл 45-46)?
  • Яагаад зарим хүмүүс үүн шиг гайхамшийг гэрчилсэн ч итгэлгүй байдалдаа үлддэг вэ?

    10. Та Лазарыг амьдрал уруу дахин ирэхдээ юуг мэдэрсэн гэж боддог вэ?
  • Есүс энэ үйл хэргийн төлөө сүүлд ямар үнэ төлөхөө бүрэн мэдэж байсан мөртлөө яагаад Лазарыг үхлээс амилуулсан бэ (ишлэл 53)?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс зөвхөн төлөх ёстой өрөө төлөн үхсэн (учир нь нүгэл бол үхлийн хөлс) хүнийг үхлээс дахин амилуулсан. Үүний дараахан Есүс өөрийн үхлээрээ Лазарын нүглийн төлөөсийг төлсөн. Энэ бол Есүс таны, миний , бидний хайртай хүмүүсийн төлөө амь ба амилал болсны шалтгаан юм.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster