GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

15. УЛААН БУУДАЙН ҮХСЭН ҮР (Иохан 12:20:21)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Энэ нь Есүсийн дэлхий дэх амьдралын сүүлчийн шөнө байсан. Тэр дараа өдөр нь алуулна гэдгээ мэдсэн. Аврагч эдгээр үгсээр бидэнд үхлийн өмнө зүрх сэтгэлд нь ноцож байсан ширүүн тэмцлийг илэрхийлсэн.

1.
  • Яагаад Грекчүүд өөрсдийн шаардлагаар шууд Есүс рүү очоогүй вэ (ишлэл 20:21)?
  • Яагаад Филип өөрийн шаардлагаар шууд Есүс рүү очоогүй вэ (ишлэл 22)?

    2.
  • “Өөрийн амийг хайрлагч хүн” гэсэн нь бодит байдалд юуг илэрхийлж байна вэ?
  • “Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн” гэсэн нь бодит байдалд юуг илэрхийлж байна вэ?
  • Яагаад хүн хийж байгаа зүйлээ амьдралынхаа зорилго болгосноороо аз жаргалыг олж авдаггүй вэ?
  • Ишлэл 26 шавь нарын туршлагад юуг илэрхийлсэн вэ ?
  • Та ишлэл 26-г өөрийн амьдралд хэрхэн бодитоор хэрэгжүүлж чадах вэ?

    3.
  • Энэ үед Есүсийн зүрхэнд ямар тэмцэл ноцож байсан бэ (ишлэл 27-28)? (Есүс эдгээрээс алийг нь сонгосон бэ?)
  • Есүс энэ дэлхийд ирэхээсээ өмнө ч хүн төрөлхтний нүглийн төлөө үхэхээр шийдсэн байсан. Гэсэн хэдий ч Тэрээр энэ нөхцөлд яагаад тийм их шаналсан бэ?
  • Юу Есүсийг улаан буудайн үрийн замыг сонгоход хүргэсэн бэ?

    4.
  • Хэрэв та: өөр хэнд ч ач тусгүй аз жаргалтай амьдрал, эсвэл бусдад агуу ивээл авчрах зовлонгоор дүүрэн амьдралын аль нэгийг нь авах болвол алийг нь сонгох вэ? Өөрийн тайлбарыг өг.

    5.
  • Та : “Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт ирсэн” гэж хэлсэн Есүсийн үгийг өөрийнхөө зовлонтой холбоотой гэж хэлж чадах уу (ишлэл 27)?

    6.
  • Есүсийн өөрийн амьдралдаа тавьсан хамгийн гол зорилго нь юу байсан бэ (ишлэл 28-29)?
  • Яагаад Бурхан Эцэгийн нэр нь Хүүгийнхээ үхлээр алдарших ёстой байв?

    7.
  • Ишлэл 31 ба 32 юуг илэрхийлдэг вэ?

    8.
  • Филип ба Андрей нарын шаардлагад Есүс ямар хариулт өгсөн бэ (ишлэл 23-33)?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс биднийг хайрласан хайрынхаа улмаас бидний төлөө амиа алдсан. Тэгвэл биднийг хайрлагчийн улмаас Түүний төлөө бид амиа өгч чадахгүй юу?

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster