GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

17. ЗАМ, ҮНЭН, АМЬ (Иохан 14:1-11)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Хэрэв бид маргааш тамлуулан алагдана гэдгээ мэдвэл бусад хүмүүсийн шаналсан зүрх сэтгэлийн талаар бодохдоо цовоо сэргэлэн байх хүн бидний дундаас хэр олон бэ?

1.
  • Таны бодлооор, шаналсан зүрх сэтгэл ба гунихарсан сүнс нь итгэлгүй байдлыг харуулдаг уу?
  • Өнөөдөр таныг юу зовоож байна вэ? (Та өөрийн зүрх сэтгэлдээ хариулж болно)

    2.
  • Ишлэл 1 ямар утгатай вэ?
  • Хүн санаа зовох үедээ Бурхан буюу Есүст итгэх ёстой талаар ямар баримтууд байдаг вэ?

    3.
  • Есүс ишлэл 11-д итгэлийн талаар юу хэлдэг вэ? Энэ сэдэвт дурдагддаг бүх зүйлсиийг сайтар хар.

    4.
  • Ишлэл 2 ба 3-аас бид тэнгэрийн хаанчлалын тухай юу сурдаг вэ?
  • Эхний ишлэл нь хоёр ба гурав дахь ишлэлтэй ямар холбоотой вэ?
  • Ямар нөхцөл байдлаар тэнгэрийн хаанчлал таны хувьд чухал болсон бэ?

    5.
  • Есүс “Би бол зам” гэж баталсанаараа юуг илэрхийлдэг вэ (ишлэл 6)?
  • Хэн нэгэн нь “энд зам байна”, эсвэл “ Би бол зам” гэж хэлэхийн хооронд ямар ялгаа байдаг вэ?
  • Яагаад Есүсээр дамжилгүйгээр хэн ч тэнгэрийн хаанчлал уруу орж чадахгүй вэ?

    6.
  • Есүс бол “үнэн, амь” гэсэн нь ямар утгатай вэ (ишлэл 6)?

    7.
  • Ишлэл 7-11 бидэнд Бурхан ба Есүсийн хоорондын харилцааны талаар юуг заадаг вэ?
  • Хэрэв Есүс бол Бурхан гэдэгт итгэхгүй бол яагаад хэн ч Христэд итгэгч болж чадахгүй вэ?

    8.
  • Есүсийн эдгээр урамшууллын үгсийг хэнд өгүүлсэн бэ? Тэд ямар шавь нар нь байсан бэ (Иохан 13:37-38, 14:5, 8, 9)?
  • Тэд гурван жилийн турш хамтдаа байсан боловч шавь нар нь яагаад Есүс болон өөрсдийнхөө талаар тийм өчүүхэн сурсан бэ?

    9.
  • Есүс Өөрөө сүүлчийн шөнөө гашуудалд автсан боловч шавь нараа санаа зовохыг хориглосон. (Уншигч Матай 26:37-38 уншиж болно). Та энэ нөхцөлд Есүсийн үг ба үйлсийн хоорондын ялгааг хэрхэн тайлбарлах вэ?
  • Гетсемен цэцэрлэгт Есүсийн санааг юу зовоож байв?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүсийн санааг Бурханы уур хилэн, нүглийн хөлс үхлээс өөр зүйл огт зовоогоогүй. Тэр бидний оронд эдгээр зүйлсэд санаа зовсон учраас бидэнд “Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд мөн Надад итгэ.” гэж хэлэх эрхтэй болсон. Тэдгээр үгс нь өнөөдрийн танд зориулсан Есүсийн онцгой мэндчилгээ юм.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster