GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

18. ЖИНХЭНЭ УСАН ҮЗМИЙН МОД (Иохан 15:1-11)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Израйль Өмнөь Эзэний усан үзмийн мод байсан. Хэдий тийм ч тэд үр жимсгүй болсон учраас Түүний урмыг хугалах болсон (Исаиа 5:1-7). Есүс энэ сэдэвт Өөрийгөө Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах ганц жинхэн усан үзмийн мод гэж баталдаг. Усан үзмийн модны хатуу шилбийг өвөл бүр тайрдаг байв. Нэг усан үзмийн мод хоёроос гурван хатуу шилбэтэй болдог.

1.
  • Усан үзмийн мод ба Есүсийн хооронд байж болох адил төсөөтэй талуудыг бодохыг хичээ.
  • Христэд итгэгчид ба усан үзмийн модны мөчрийн хооронд ямар адил талууд байдаг вэ?

    2.
  • Таны бодлоор, яг ямар Христэд итгэгч хүн их жимс ургуулдаг вэ?
  • Эхний дөрвөн ишлэлийн санаан дор үр жимс төрөх үйл явцыг хэлэлц. Усан үзмийн модны мөчрүүд (бид), усан үзмийн модны шилбэ (Есүс), мөн энэ үйл явцын цэцэрлэгч Бурхан ямар хариуцлагтай вэ?

    3.
  • Хэдийгээр таслагдах ёстой боловч усан үзмийн модны хамгийн үзэгслэнтэй, ил харагдах тал нь навч юм. Хэдийгээр Бурхан тасалсан боловч өөрийн амьдралд “ ургуулахыг” хүссэн ямар зүйл танд байсан бэ? (Та зүрх сэтгэлдээ хариулж болно.)

    4.
  • Усан үзмийн модны мөчир ямар шалтгаанаас блж унадаг вэ? Жишээлбэл, мөчир лүү урсан орох шүүсийг юу саатуулж болох вэ?)
  • Христэд итгэгчийг Есүсээс салгах ямар шалтгаанууд байж болох вэ?
  • Таныг таслагдан унгах ямар аюулууд байна вэ? (Та өөрийн зүрх сэтгэлдээ хариулж болно.)

    5.
  • Итгэлээ хаясан хүмүүст юу тохиолддог вэ? Ишлэл 6 энэ талаар у хэлж байна вэ?

    6.
  • Энэ хэсгээс жимс төрүүлэхэд шаарлагтай байж болохуйц нөхцлүүдийг олохыг хичээ.
  • Энэ хэсэгт “үлдэх” (байх) гэсэн үйл үг хэр олон удаа гардаг вэ?
  • Шавь хүн үр жимс төрүүлэхийн тулд хаана үлдэх ёстой вэ?
  • Есүсийн үгс бидний дотор хэрхэн үлдэж болох вэ (ишлэл 7)? (Бидний дотор үлдсэн Есүсийн үгсийн эсрэг ямар үг байж болох вэ?)

    7.
  • Нэг тал нь бусдын шаардлагыг анхаардаггүй байвал энэ нь харилцааны талаар юуг харуулдаг вэ (ишлэл 10)?
  • Хэрэв Христэд итгэгч хүн Есүсийн тушаалуудыг анхаардаггүй бол энэ нь тэрхүү Христэд итгэгчийн талаар юуг харуулдаг вэ?
  • Хэрэв та Есүсийн тушаалуудад дуулгавартай байгаагүй гэдгээ ойлгосон бол юу хийх ёстой вэ?

    8.
  • Бид нэг нэгнээ хайрлах хайр дотор хэрхэн үлдэх вэ (ишлэл 9)?
  • Бид Есүсийн хайр дотор хэрхэн үлдэх (байх) вэ (ишлэл 9)?

    9.
  • Библи судалгаанаас гэрийнхэндээ хүргэх үг нь ишлэл 9. Эцэг нь Түүнийг хайрласны адилаар Есүс таныг хайрласан нь танд юуг илэрхийлдэг вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Бидэнд байх ёстой тийм их үр жимсийг бидний хэн нь ч тариаагүй. Есүс биднийг орлон тэрхүү үр жимс ургуулдаггүй мөчир болсон. Гэсэн ч тэр хэний ч ургуулж чадхааргүй ур жимсийг тарьсан бөгөөд “галд хаягдан шатах ёстой” болсон (ишлэл 6).

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster