GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

21. ЕСҮС БАРИВЧЛАГДСАН НЬ (Иохан 18:1-14)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Иерусалимын газрын зураг дээрээс Кидроны хөндий ба Гетсеменыг хар. Иудасын тухай Иохан 12:6 унш. Энэ үйл явдал блосноос хоёр өдрийн дараа Иудас амиа хорлосон. Энд буй баривчлагдчын ихэнх нь Иудейн сүмийн харгалзагчид байсан гэдгийг анхаар (ишлэл 3).

1.
  • Гурван жилийн өмнөөс Есүсийн хамт байсан Иудаст хэр их зүйлс мэдсэнийг төсөөл. Түүнд ямар урам хайрлах мөн урам хуграх зүйлүүд тохиолдож байсан бол?
  • Та Есүсийг бусад дагалдагчдыг хайрласан шигээ Иудасыг хайрласан гэж боддог уу?
  • Иудас Есүсийн хайранд итгэсэн үү? Итгэсэн бол яагаад? Итгээгүй бол яагаад?

    2.
  • Есүс яагаад Иудасыг мөнгөний уут хадгалагч болгосон гэж та боддог вэ (Иохан 12:6)?
  • Яагаад мөнгөний шуналд хүнийг захирах тийм их эрх мэдэл байдаг вэ?
  • Та ямар нөхцөлд Есүс болон өөрийн Христчин итгэлээсээ урваж болзошгүй вэ?

    3.
  • Яагаад Есүсийг өдрөөр биш харин, шөнөөр баривчилсан вэ?
  • Олон олив моддын дундах Гетсемен цэцэрлэгийн дүр төрх ба харанхуй дахь хөлний чимээ, гэрэлтсэн бамбайнууд, хашгиралдааныг төсөөл. Таны хувьд энэ нөхцөлд хэн айсан мэт санагддаг вэ? Хэн зоригтой байсан мэт сэтгэгдэг төрүүлдэг вэ (ишлэл 3-6)?

    4.
  • Есүс яагаад өөрийг нь баривчлахыг хүссэн хүмүүст бүрэн харагдахын тулд харанхуйд урагш гарсан бэ (ишлэл 4)?
  • Есүс “Би байна” хэмээн Бурханы нэрийг дурдсан. Яагаад Түүнийг баривчлах гэсэн хүмүүс үүнийг сонсоод гэдрэг унав (ишлэл 6)?

    5.
  • Есүс баригдах үедээ юунд хамгийн ихээр санаа зовов?
  • Ишлэл 8-9-ийг “алдартай солилцоо” гэж тодорхойлдог: Есүс нүгэлтнүүдийн байрлалыг авсан бөгөөд ийнхүү үйлдснээрээ тэднийг Бурханы уур хилэнгээс зугтаах бололцоо олгов. Есүсийн ишлэл 8-ийг сатаны өмнө хэлээд тань руу эсвэл таны хайртай хүн рүү зааж байна хэмээн төсөөлөөд үз. Ийм маягаар унших юм бол энэ нь танд юуг илэрхийлж байна вэ?

    6.
  • Петрийн сэлмээр тэмцсэн зорилго нь юунд байв (ишлэл 10)?
  • Бусад Сайн Мэдээнүүд нь Есүс хамгийн сүүлчийн гайхамшигаараа Малчхын чихийг эдгээсэн гэдгийг бидэнд хэлдэг. Яагаад тэр ийнхүү үйлдэв?
  • Та Малчхс тэр шөнийн болсон үйл явдлын талаар гэрийнхэндээ юу ярьсан гэж боддог вэ?

    7.
  • Үүнээс өмнөхөн Есүс Эцэгээсээ гурван удаа энэ зовлонгийн аягыг Түүнээс зайлуулаач гэж гуйсан. Яагаад энд Тэр үүнийг сайн дураараа, уриалагханаар хүлээн авсан бэ?
  • Есүст хэн энэ зовлонг тохсон бэ (ишлэл 11)?
  • Та өөрийнхөө зовлонгийн талаар Есүсийн ишлэл 11-д үйлдсэн тэрхүү замаар ярьж чадах уу?
  • Сатаны гараас, муу хүмүүс эсвэл тэнгэрлэг Эцэгийнхээ гараас хүлээн авсан зовлонгууд нь ямар ялгаатай байдаг вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Ишлэл 11 дэх аяга нь энэ ертөнцийн бүх бузар, нүглүүдийг агуулдаг: Сонингууд өдөр бүр хэрцгий балмад явдлын тухай өгүүлдэг (Илчлэл 17:4). Энэ аягыг ууснаар Есүс өөр лүүгээ энэ бүх бузрыг цутгаж, тэр нь түүний нэг хэсэг болсон юм. Ингэснээрээ тэр дэлхйи дээрх бүх нүгэлт хүмүүсийн мөн таны ч орлогч юм.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster