GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

24. ХАРДАГГҮЙ, ИТГЭДЭГГҮЙ! (Иохан 20:19-29)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Томасын Үгс Шинэ Гэрээнд зөвхөн гурван удаа л дурдагддаг. Удирдагч Иохан 11:7-8, 16 ба 14:5-6 уншиж болно.

1.
  • Томасын зан чанарт ямар сайн шинжүүд байсан бэ? Ямар муу зан цанарууд байсан бэ?
  • Та Есүс яагаад энэ хүнийг шавь нарынхаа нэгээр сонгосон гэж боддог вэ?
  • Томас яагаад Есүсийн дахин амилсан бүтэн сайны өглөө бусад шавь нарын хамт байгаагүйг янз бүрийн шалтгаанаар эрэгцүүлэн бод.

    2.
  • Зарим шавь нар нь хоосон булш, хоосон даавууг харсан бас Магдалын Марийн гэрчлэлийг сонссон. Тэр үед эдгээр хүмүүс Есүсийн дахин амилсанд итгэсэн үү (ишлэл 19)?

    3.
  • Есүсийн дахин амилалтыг гурван зүйлээр гэрчилсэн байдаг: Хуучин Гэрээний зөгнөлүүд, Есүсийн Өөрийн тухай урьдчилан хэлсэн үгс, Түүний хамгийн дотны 10 найзууд санал нэгтэйгээрв Гэсэн ч Томас яагаад итгэхгүй гэж шийдсэн бэ (ишлэл 25)?
  • Таны хувьд: Томас бүх гэрчийн мэдүүлгийн улмаас Есүсийн дахин амилалтанд итгэсэн эсвэл тэр ийм үед ч бас итгээгүй хоёрын алинаар нь ойлгож болохуйц байна вэ?
    4.
  • Таны хувьд харалгүйгээр итгэхэд юу нь хамгийн хэцүү вэ?
    5.
  • Баяр хөөртэй шавь нарын дунд зөвхөн Томас л ямар ч баярлах шалтгаангүй долоо хоногийн турш дагалдан явсан. Та түүнийг эдгээр найман өдрийн турш хэрхэн мэдэрсэн гэж боддог вэ?

  • Та яагаад Томас өөрийн замыг хөөлгүй бусад дагалдагчидтай хамт байсан гэж боддог вэ?
  • Хэрэв тэр энэ үед найз нараасаа явсан бол юу тохиолдох байв?
  • Христчин итгэлийн үнэний талаар эргэлзээтэй байхдаа бид Христчин нөхдөө орхин явбал бидэнд юу тохиолдох вэ?

    6.
  • Долоон хоногын дараа Томас өөрийнхөө үгийг Есүсийн амнаас сонсоод хархан хүлээж бвсан бэ?
  • Томас үнэхээр Есүсийн соривонд хуруугаа хүргэсэн гэж та боддог уу? Өөрийн хариултыг өг.
  • Энэхүү үйл явдалын дараа Томас Есүсийн загалмайн тухай юуг ойлгосон бэ?



    7.
  • Томас Шинэ Гэрээнд Есүсийг “Бурханы Хүү” гэж биш, “Бурхан гэж дуудсан анхны хүн байсан (ишлэл 28). Есүс бол Өөрөө Бурхан гэдэгт итгэх нь яагаад тийм хэцүү байдаг вэ?
  • Та Томасын адилаар Есүсийн тухай тунхаглаж чадах уу?

    8.
  • Ишлэл 29 өнөөдөр танд хувьчлан юуг өгүүлж байна вэ?
  • Хараагүй, мэдрээгүй байсан ч Бурханы өршөөл ба тусламжинд итгэх нь яагаад хэрэгтэй вэ?

    9.
  • Энэ хэсгээс үзвэл, Есүс Түүнд итгэхийг хүссэн боловч итгэж чадахгүй байгаа хүнтэй хэрхэн ханддаг вэ?
  • Эргэлзээний эсрэг тэмцэж буй итгэл ба огт эргэлзээгүй итгэлийн хооронд ямар ялгаа байдаг вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс загалмай дээр өлгөгдсөн байхдаа харалгүйгээр итгэсэн. Тэр Бурханы уур хилэнг амссан ч (Матай 27:46) Өөрийн Бурханыг Бурхан хэмээн дуудсаар л байсан. Энэ бол Тэрээр Томасын бүх эрглзээний шийтгэлийг эдлэж зовсоны шалтгаан бөгөөд энэ нь одоо ч эргэлзсэн нэгэнд туслах чадвартай юм

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster