GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

2. ТАЛЫН ХОНЬЧИД (Лук 2:8-20)


Суурь ойлголт: Есүсийн амьдарч байсан үеийн хоньчид нэлээд дорд үзэгддэг байжээ. Учир нь Саббат буюу амралтын өдрийн хуулыг тэд сахидаггүй байсан. Жишээлбэл тэд шүүхэд гэрчээр оролцох эрхгүй байлаа. Хуучин гэрээ номноос харахад тэнгэр элчүүд зөвхөн Абрам, Эзекиэл, Даниел зэрэг агуу хүмүүст харагджээ.
1.
  • Эдгээр малчдын Иудэа уулан дахь өдөр тутмын амьдрал нь ямархуу байсан бол? Тэднийг баярлуулдаг болоод зовоодог байсан зүйлс нь юу байв?
  • Их Эзэний хуулыг сахиж чаддаггүй эдгээр хоньчид Бурхантай ямар холбоотой байсан бол?
     
    2.
  • Иерусалим Бетлехемтэй маш ойрхон бөгөөд тэнд олон шүтлэгтэй хүмүүс амьдардаг байв. Тэгвэл тэнгэр элчүүд яагаад тэдгээр шашинлаг хүмүүст биш харин хоньчдод үзэгдсэн бэ?
     
    3.
  • 9-р ишлэл дээр хоньчид их айсаныг өгүүлсэн байна. Тэд юунаас ингэтлээ их айсан бэ?
  • Өнөөдөр та чухам юунаас хамгийн их айж байна вэ? (Та үүнйиг өөрөө өөртөө хариулж болно.)
     
    4.
  • Тэнгэрэлчийн ямар  үг нь хоньчдыг илүү ихээр баярлуулсан бэ? /10-12-р зүйл/
  • Ишлэл 10-11 дахь үгсийг тэнгэр элч нар таньд хэлж байна гээд төсөөлөөд үз. Та өөрийгөө баярлана гэж бодож байна уу? Яагаад? Яагаад үгүй гэж?

  • 5.
  • Удаан хүлээсэн Аврагч нь Тэжээлийн тэвшинд нойрсож байгаа гэдгийг сонсоод хоньчид юу бодоцгоосон бол?
  • Дэлхийг аврах Аврагчийг угаалгын түмпэнд нойрсож байгаа гэж дуулбал танд ямар санагдах вэ?
     
    6.
  • Бохир, хүйтэн газар хорт нян болоод өстөн дайснуудынхаа дунд мэндэлсэн тэрхүү Аврагчийн төлөө тэнгэр элчүүд хөөрөн баярлах болсон нь ямар учиртай вэ? /13-14/
  • Ямар учраас Аврагч маань иймэрхүү нөхцөл байдалд төрсөх ёстой байсан бэ?
    7.
  • Бурхан яагаад хүүгээ төрөнгүүт нь бусад хүмүүст харуулахыг хүссэн бэ?
     
    8.
  • Хоньчид харанхуй шөнөөр саравчийг яаж зөв олж ирж чадсан бэ?
  • Тэжээлийн тэвшин дотор хэвтэж буй нялх хүүг Их Эзэн Христ мөн гэж итгэх ямар үндэслэл тэдэнд байсан бэ?
     
    9.
  • Нилээд хүндхэн шөнийг өнгөрөөгөөд байж байсан Мариа, Иосеф 2-ыг хоньчид хэрхэн урамшуулсан бэ?
  • Бурхан яагаад тэнгэр элч нарыг биш харин хоньчидыг Мариа ба Иосеф хоёр луу илгээсэн бэ?
     
    10. Христийг мэндэлсэн тэр шөнө хоньчид олон хүмүүст өөрсдийн үзсэн харснаа дуулгажээ. Гэвч дуулсан хирнээ тэдгээр хүмүүс яагаад Их Эзэнийг магтахаар ирээгүй вэ?
     
    11. Есүс нэр алдартай болох хүртэл 30 гаран жил өнгөрсөн. Тэр үед хоньчидын ихэнх нь насан барсан байсан. Шинээр төрсөн аврагчтай уулзсны дараагаар тэдгээр хоньчдын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бол? Өөрчлөгдөөгүй зүйл бий юу?
  • Энэ үйл явдал болсноор хоньчид Бурхантай харьцах харилцааныхаа талаар юу мэдэж авсан бэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Христийн мэндэлсэн тэр шөнө тэнгэр элчүүд хөөр баяр, амар тайван байдлын тухай дуулцгааж байжээ. Энэхүү амар тайван, баяр баясалын төлөө Есүс өр төлөөсийг төлөх ёстой болсон. Есүс тэжээлийн тэвшинд хэвтэж байхдаа өр төлөөсийг төл эхэлсэн бөгөөд загалмай дээр төлж дуусгасан юм.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster