GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

3. АННА БОЛОН СИМЕОН (Лук 2:25-38)


Суурь ойлголт: Иосэф Мариа 2 сүмд ердөө л хоёрхон шувуу өргөсөн бөгөөд энэ нь тэдний ядуу байдлыг харуулжээ. Үүнийг /Левит 12:7-8/ - тэй харьцуулна уу? Тэр үедолон хүмүүс Мэсиаг ирнэ гэж хүлээж байсан бөгөөд тэдний ихэнх нь түүхйиг өөрийн эрх мэдэл хүч чадлаа бүгдэд илчлэнэ гэдэгт итгэж байжээ.
1.
  • Гэрлээд 7-хон жилийн дараа эр нөхрөө алдсан Аннагийн туулж өнгөрүүлсэн амьдрал ямар байв. /36/
  • Тэр үед дахин гэрлэх нь ердйин зүйл байсанв Анна яагаад дахин гэрлэхийг хүсээгүй вэ? Олон шалтгаануудыг ол.
  • 50-60 жил бэлэвсэн амьдарсан Аннагийн хувьд амьдралых нь утга учир юунд оршиж байсан бол?
    2.
  • Анна юуны төлөө өдөр шөнийг ч үл хайхран олон жилийн турш сүмд ирж залбирдаг байсан бол?
  • 38-р ишлэл бидэнд Аннагийн итгэлийн талаар юуг харуулж байна вэ?
     
    3.
  • Есүстэй уулзах өдрийг хүртэлх Симеоны туулж өнгөрүүлсэн амьдралыг төсөөл. Амьдралынх нь баяр баясгалан, зовлон шаналгаа нь юу байсан бол? /25-26/
  • Бурханы амлалт нь Симеоний хувьд ямар утгатай байв? /26/
     
    4.
  • Ирээдүйдээ ямарваа нэгэн юманд найдах найдлагатай байна гэдэг нь настай хүний хувьд ямар байх вэ?
  • "ХҮЛЭЭЛТ" ба "ИТГЭЛ" гэсэн үгс нь хоорондоо юугаараа төстөй вэ?
  • Симоенйи хүлээж байсан Мэссий болог бусад хүмүүсийн хүлээж байсан Мэссиагйин хооронд ямар ялгаа байна вэ? (Суурь ойлгот болон 25-р ишлэлийг унш.)
      
    5.
  • Ядуу айлын тэр нэгэн хүүхдийг Эзэний илгээсэн Христ гэдгийг Симеон яаж таньсан бэ?
  • Анна, Симэон 2-ын харсныг сүмд байсан бусад хүмүүс яагаад хараагүй вэ?
     
    6.
  • Сэдвийг дахин нэг удаа анхааралтай уншаад энэ 2 хөгшин хүн Аврагч Мэссиагаас ямархуу авралыг хүлээж байсан байж болохыг хэлнэ үү? (29, 31,32, 38)
  • Та Есүсээс юуг хамгийн их хүсэж хүлээдэг вэ?
     
    7.
  • "Одоо би санаа амар нүд аньж болох нь" гэж хэлэх нь хүмүүс бидэнд хэр амархан байдаг бэ?
  • Симоены хэлсэн үгийг өөрийн амьдралдаан эрэгцүүлэн бод. Түүний ишлэл 29-30-д хэлсэн зүйлийг та ч мөн хэлж чадах уу?
     
    8.
  • Симеоны хэлсэн үг Мариад хүүхэдийх нь тухай ямар шинэ мэдээлэлийг өгсөн бэ? (30-35)
  • Мариагын зүрх сэтгэлийг сэлэм хэрхэн хэсэгчилсэн бэ? (Хариултыг Библийн өөр хэсэгээс ол.) /30-35/
     
    9.
  • Анна, Симеон 2 Есүстэй дахин хэзээ ч уулзаагүй. Есүстэй уулзсан тэрхүү уулзалт нь Анна, Симеон 2-ын амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ? Өөрчлөгдөөгүй үлдсэн зүйл бий юу?

    10. Өнөө үед маш олон хүмүүс эш үзүүлэлт ба сүнслэг бэлэгүүдийг сонирхдог. Аннаг яагаад эш үзүүлэгч хэмэн хэлсэн бэ? (36)
    Баярт мэдээ: Хэрвээ та Есүсийг Бурханы үгээр харж чадсан бол та Симоены адил “ишлэл 29-30” гэж хэлж чадна.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster