GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

4. ЕСҮСИЙН БАГА НАС (Лук 2:40-52)


Суурь ойлголт: Еврей хөвүүд 13 нас хїрч байж насанд хүрсэнд тооцогддог ажээ. Есүс 4 эрэгтэй мөн хэдэн эмэгтэй дүүтэй байв. /Матай 13:55-56/ Түүний аав нь мужаан байсан бөгөөд Есүс ч эцгийнхээ мэргэжлийг суралцжээ. Еврэй хүмүүсийн хувьд сүм нь гэм нүгэлийнхаа төлөө өргөл өргөж болох цорын ганц газар байжээ. Түүний оршихуй үргэлж тэнд байх болнл гэж Бурхан өөрөө амалсан билээ.
1.
  • Мариа өсөж буй гэр бүлдээ байнга санаа тавих хэрэгтэй байлаа. Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр жил бүр явдаг байсан нь Мариагын хуввд ямар учиртай байсан гэж та бодож байна вэ?
  • Хоёр долоо хоног аялах энэхүү урт аян замд ямар бэлтгэлүүдийг Мариа хийх хэрэгтэй байдаг байсан бол?
     
    2.
  • Айлын ууган нь болох Есүс хүүгийн өдөр тутмын амьдралыг төсөөл.
  • Эцэг эхийнхээ хамтаар анх удаа Иерусалим орох болсон нь Есүсийн хувьд ямар утгатай байсан бол? (хүүд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?)
     
    3.
  • Хамтдаа гэр лүүгээ буцахгүйгээр тэндээ үлдэнэ гэдгээ Есүс яагаад эцэг эхдээ хэлээгүй байсан бэ?
  • Түүний очиж болох өөр олон гзарууд байсан боловч Есүс яагаад сүмд очихийг хүссэн бэ?
     
    4.
  • 46, 47-р зүйлүүд бидэнд Есүсийн тухай юу сургаж байна вэ?
  • 12-хон настай энэ хөвгүүний хамгийн их сонирхож байсан зүйл нь юу вэ?
     
    5.
  • Хаана байгааг нь эцэг эх нь мэдэхгїй байсанд Есїс яагаад гайхсан бэ?
    6.
  • Тэнгэрлэг эцэгтэйгаа байгаа газраа биш харин сүмд очиж уулзах нь Есүст яагаад тйим чухал байсан бэ?
     
    7.
  • 48-р зүйл Мариагийн талаар юу өгүүлж байна вэ?
  • Хүүгээ бараа сураггүй алдчихаад байж байхдаа Мариа юунд найдах ёстой байсан бэ?
     
    8.
  • Хүүгийнхээ хариулахыг сонсоод эцэг эхэд нь юу бодогдсон бол?
  • Энэхүү үйл явдлаар Есүс эцэг эхдээ юу сургахыг хїссэн бэ?
     
    9.
  • Уг сэдвийн дагуу бол хэдийд бид эцэг эхийнхээ хүслийг огоорч болох нь вэ?
     
  • Энэ сэдвээс харахад Бурхан єсвєр їеийнхнээс юу хүсдэг вэ?
  • Энэ сэдвийн дагуу бид өсвөр үеийхэнтэй хэрхэн харьцах ёстой вэ?
     
    10. Энэ үйл явдлаас хойш ажлаа эхлэх хүртэлх 18 жилийн турш Есүсйин ээж аавтайгаа болон бусадтай харьцах харьцаа нь ямар байсан бол?
    БАЯРТ МЭДЭЭ: Есүc сүмийг яагаад хайрлах болсон учир шалтгаан Иоханы 2:19-21-д бий. Удирдагч уншиж өгнө үү.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster