GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

5. ИОХАН БАПТИСТ (Лук 3:1-20)


Суурь ойлголт: Иоханы эцэг эх нь настай хүмүүс байжээ. Энэ үед тэд нас барцгаачихсан байлаа. Иохан гэрлээгүй байсан бөгөөд хамаатан садан гэх хэнч үгүй, ганцаар цөлд амьдарч байв.
1.
  • Эргэн тойронд нь найз нөхөд нь хүрээлэн байдаг байсан бол Иохан ямархуу хүн байх байсан бол?
  • Та маш ихээр ганцаардаж байсан үеэ бодно уу. Ганцаардал таны амьдралд ямар сайн зүйл авчирсан бэ?
     
    2.
  • Иохан өөрөөр нь баптисм хүртээлгэх гэсэн олныг хараад "Хорт могойн удам" гэжээ. /7/ Тэгсэн ч Иохан яагаад Есүсээс илүү нэр алдартай болсон бэ?
     
    3.
  • 7-14 дээрх Иоханы хэлсэн үгийг хар. Энэ ишлэл дээрх үгсийг бид хэрхэн өөрсдийн нийгэмдээ хэрэгжүүлж болох вэ?
  • Энэ үг таны амьдралын ямар шинж тэмдгийг чинь хөндөж байна вэ?
  • Хүн бүр Иоханы хэлсэнчлэн амьдарвал дэлхий ямар байх бол?
     
    4.
  • Иоханы энэ мэдээг цуглаан дээрээ сонсдог бусад мэдээнүүдтэйгээ харьцуулан бодно уу? Ялгаатай зүйл юу байна вэ?
  • Цуглааныхны чинь хэн нэг нь Иохан шиг тунхаглавал бусад нь хэрхэн хүлээж авна байх гэж та бодож байна вэ?
     
    5.
  • 4-5-р ишлэл дээр Иоханы үүрэг даалгвар нь хүмүүсийн зүрх сэтгэлд Мэссийгийн замыг бэлдэх нь байсан гэж хэлж байна. Иоханых шиг иймэрхүү хатуу чанд сургаал нь бидний зүрх сэтгэлд Есүс рүү хүрэх замыг хэрхэн бэлтгэдэг вэ?
     
    6.
  • Ирээдүйд ирэх Мэссиа болон Иохан 2-ын хоорондох харьцаа ямар байсан бэ? /15-17/

  • Иохан яагаад нэр алдраа өөрийн ашигийн төлөө хэрэглээгүй харин даруу байсан бэ?
    7.
  • Хэрөд захирагчийг хувийн амьдралдаа гэм хийсэн хэмээн Иохан буруушаажээ. /19-20/ Юунаас болж Иохан хааны хувийн амьдралд хөндлөнгөөс оролцох болсон бэ?
  • Бид ямар үед бусад хүмүүсийг завхайрлын гэм нүгэлээс болж буруушааж болох вэ?
     
    8.
  • Иохан шоронд цаазаар авахуулахдаа 30-хан настай байсан. Түүний энэ богинохон амьдралын утга учир юу байсан бэ?
  • Иоханы амьдралынх нь туйлын баяр баясгалан нь юу байсан байж болох бэ?
     
    9.
  • Есүс ч Иоханы үгийг сонсогчдын дунд зогсож байсан. Тэрээр сайн үр жимс ургуулагч цорын ганц мод нь байсан атлаа яагаад цавчигдан галд хаягдсан бэ? /9/
    Баярт мэдээ: Иоханы энэ мэдээ нь гол төлөв тушаал болоод сануулгаас бүрджээ. Энэ нь хүмүүсийг өөрсдийн гэм нүгэлийн талаар бодоход хүргэжээ. Түүний хэлсэн өөр нэгэн алдарт үг бол "Харагтун, дэлхийн нүглийг үүрэгч Бурханы хурга" буюу Иоханы 1:29 юм. Өөр сайн мэдээний номонд Иохан Мэссиа бидний гэм нүгэлйиг хэрхэн шийдэх талаар хэлсэн байдаг.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster