GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

7. ГАЙХАМШИГТ ЗАГАСЧЛАЛ (Лук 5:1-11)


Суурь ойлголт: Петр хадам эхтэй байжээ. /4:38-39/ Энэ нь тэрээр эхнэр хүүхэдтэй байжээ гэдгийг илтгэнэ. Петр загасчин хүн бөгөөд хэрвээ тэр загасчлаад гар хоосон гэртээ ирвэл гэрийнхэн нь амь зогоох юмгүй хэцүүддэг байсан бизээ. Энэ удаад тэд Геннсарет нуранд шөнөжин Нэг ч их гүнзгий бус усанд тороо хаяж загасчилжээ.
1.
  • Шөнийн ээлжинд ажиллаж үзсэн хүн байна уу? Шөнөжин ажилласны чинь дараах өглөө нь ямархуу байдаг тухайгаа ярина уу?
  • Шөнөжингөө хий дэмий хөдөлмөрөө гарздсныхаа дараагаар тороо угаан сууж байхдаа Петр юу бодож байсан бол? (2)
     
    2.
  • Есүс яагаад сургаалаа завин дээрээс заахыг хүссэн бэ? (3)
  • Есүс яагаад заавал Петрийн завийг сонгосон гэж бодож байна вэ?
     
    3.
  • Петр дөнгөж л тороо угаачихаад сууж байсан бөгөөд тэрээр үнэхээр туршлагатай загасчин байсан юм. Харин Есүс загас барих ямар ч туршлагагүй байв. Гэтэл ямар учраас Петр бусад загасчдынхаа улаан нүүрэн дээр ямар ч туршлагагүй Есүсийн үгэнд орж аз турших болов? (4-5)
  • Петр загас баригдана гэдэгт итгэлтэй байсан болов уу эсвэл үгүй болов уу?
     
    4.
  • Хэрвээ Есүс таны ямар ч боломжгүй хэмээн бодож байсан зүйлийг чинь хийлгэх гэвэл та юу гэж хариулах вэ?
     
    5.
  • Хэдэн жилийн өмнө Есүсийн амьдарч байсан үеийн нэгэн завийг Геннесарет нуурны шавар дотроос олжээ. Тэр нь 8 метр урттай, 2-3 метрийн өргөнтэй байсан байна. Яг ийм хэмжээ бүхий 2 завийг тус бүр нь 1 кг жинтэй загаснуудаар дүүргэвэл хэдий хэмжээний загас орох бол? (7)
  • Энэ их загаснуудыг яасан бол?
     
    6.
  • Энэ гайхамшгийг үзээд Петрйин хариу үйлдлийн юу нь таны гайхшарлыг төрүүлж байна вэ?
  • 8-р зүйл дээрх эдгээр үгсийг хэлж байхдаа Петр ямар гэмүүдийн тухай бодож байсан бэ?
     
    7.
  • Энэ гайхамшиг Петрт Есүсийн тухай юу сургасан бэ? (5; 8-р зүйлүүд дээр тэр Есүсийг хэрхэн нэрлэснийг үз)
  • Юу түүнийг айлгасан бэ?
     
    8.
  • Яагаад Есүс Петрийг гэмшсний дараагаар 10-р ишлэл дээрх үгээ хэлэх болов?
  • Загасчин хүн ба авралын зарыг тунхаглагч хоёрюугаараа адил байдаг вэ?
     
    9.
  • Гэр бүлээ орхин, Есүсийг даган явахад нь ар гэрийнхэн нь өлбөрч үхэхгүй гэх ямар баталгаа Петрт байсан бэ?
  • Хэрэв та Есүсийг дагахаар нэгэнт шийдсэн бол, гэр бүлийнхэн чинь зовж шаналахгүй байх болно гэсэн баталгаа танд бий юу?
    Баярт мэдээ: Ариун Эзэний дэргэд гэмт хүн ойртож болохгүй гэж бодсноороо Петр андуураагүй юм. Тэрээр хуучин гэрээ номонд "Гэмт хүн Ертөнцийн Эзэнд ойртвол үхэх болно" хэмээн бичигдсэн байдгийг мэддэг байжээ. Тиймээс Есүс Петрийн айж байсан айдсыг туулах ёстой байсан юм. Түүнийг үхэлтэй тулгараад байх үед нь Бурхан орхисон байжээ.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster