GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

8. ХЭН НЬ ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ ВЭ? (Лук 6:2О-26)


Суурь ойлголт: "Ивээгдсэн" гэдэг нь Грекээр "туйлын жаргалтай" гэсэн үг юм. Энэ сэдэвт гарч байгаа ”баян” хүмүүс нь амьдралдаа хүсэж байсан бүхнийгээ авсан: мөнгө, хайр мөн эрүүл мэнд. ”Ядуу” гэсэн хүмүүс нь эдгээр зүйлүүдийг хэзээ ч аваагүй эсвэл авсан байж байгаад алдсан хүмүүс юм. (Ядуу гэсэн үгийг ”сүнсээр ядуу” гэж ойлгож болохгүй. Есүс тйим утгаар хэлээгүй. )
1.
  • Энэ сэдвийн дагуу хүинйи жинхэнэ аз жаргал гэж юу вэ?
  • Харин аз жаргалгүй байх гэдэг нь юу вэ?
     
    2.
  • Есүсийн хэлсэнээр бол ядуу байхын ашигтай тал нь юу вэ? (Суурь ойлголтоос ”ядуу” гэсэн үгний тайлбарлыг хар)
  • Мөн энэ утгаараа баян байхын сөрөг тал нь юу вэ?
  • Энэ 2 ангилалын алинд нь та багтах вэ? (Та үүнийг дотроо хариулж болно.)
     
    3.
  • Манай нийгэмд идэх хоолгүйгээс болж өлсөж байдаг олон хүмүүс байдаг. Иим хүмүүсийг Есүс хэрхэн аз жаргалтай гэж хэлж чадах вэ?
  • Манай нийгмийн олон хүмүүс хайр ба хүндэтгэлээр дутагдаж байдаг. Тэрхүү хүмүүсийг Есүс яаж аз жаргалтай гэж хэлж чадаж байна вэ?
     
    4.
  • Танд үнэхээр хүнд хэцүү байсан үеэ бодно уу? Яг тэр үед Есүс хажууд чинь ирээд "Гашуудан уйлагч чи үнэхээр ерєєлтэй еэ" гэж хэлбэл танд ямар санагдах вэ?
  • Огт уйлдаггүй хүнийг төсөөл дөө. Тэр хүнийг жаргалтай хүн гэж нэрлэж болохгүйн учир юу вэ?
     
    5.
  • Гашуудан уйлж буй дагалдагчдаа та нар ерєєлтэй еэ хэмээн Есїс яаж хэлж чадаж байна вэ?

  • Уйлж буй дагалдагчид нь уйлж байх үедээ жаргалтай байх юм уу эсвэл хожим инээх үед ээ юү?
     
    6.
  • Баян, цатгалан, хангалуун, үргэлж инээгч хүмүүсийг сайн хүмүүс гэж нэрлэж болохгүйн учир юу вэ?
  • Эдгээр хүмүүсийн уйлах цаг хэдийд ирэх вэ?
     
    7.
  • Харааагдаж шүүмжлүүлсэн ч гэсэн баяр жаргалаар дүүрэн байдаг хүмүүс байдаг гэж та бодож байна уу? Хэрвээ тйим бол тэр хүмүүс яагаад йинхүү үйлдэж чаддаг вэ?
     
    8.
  • Буруу эш үзүүлэгчид сайнаар магтагдаж харин үнэнийг яригчийг үзэн ядадгын учир нь юу вэ? (22:26)

    9.
  • Есүс яагаад дэлхий дээрхи бүх зовж буй хүмүүсийг ерєєлтэй хүмүүс гэлгүй зөвхөн дагалдагчдаа л тийнхүү нэрлэсэн бэ? (20)
     
    10. Эдгээр зүйлүүдийг Есүсийн амьдрал руу хандуулъя. Дараах зүйлсийг хэлэлцэнэ үү: Загалмайн зовлонг амсахдаа Есүс туйлын жаргалтай байсан уу? Тийм бол яагаад? Үгүй бол мөн яагаад?
  • Есүсийг зовж тарчилж байхад Бурхан яагаад дэмжлэг өгөөгүй юм бол?

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster