GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

16. САЙХАН СЭТГЭЛТ САМАРИ ХҮН (Лук 10:25-37)


Суурь ойлголт: Есүсийн амьдарч байсан үеийн Еврейчүүд Самари үндэстнүүдийг цус холилдсон, хагас шүтлэгтэн хэмээн гадуурхан, үзэн яддаг байжээ. Самаричуудын сүм нь Гэризим уулан дээр Иерусалимаас 50км зайтай байдаг байв. Тэд Библээс зөвхөн /Эхлэлээс-Дэд хууль хүртэлх\ Мосегйин таван номыг л хэрэглэдэг байжээ. Энэ сургаалт зүйрлэл дээрх зодуулсан хүн нь еврей хүн байсан бололтой. Хажуугаар нь өнгөрсөн тахилч болон Лэви хүмүүс сүмд очиж өөрсдийн үүргйиг гүйцэтгэхээр явж байсан байх. Хэрвээ тэд цусанд хүрсэн байсан бол үлдсэн өдрийн турш ариун бус байж сүмд орох эрхгүй болох байсан.
1.
  • Зодуулсан хүн зам дээр хэдэн цагаар хэвтэж байх үедээ юу бодож байсан бол?
  • Ийнхүү аян замаасаа цагтаа иргэж ирээгүй нөхөригөө хүлээж байхдаа эхнэр хүүхдүүдэд нь ямар байсан бол?
     
    2.
  • Ихээхэн шүтлэгтэй гэгдэх Лэви хүн, тахилч 2 үхэж буй хүнд яагаад туслахыг хүссэнгүй вэ? Олон талаас нь авч үз.
  • Хуулийн шинжээч энэ сургаалт үлгэр дээрх Лэви хүн, тахилч 2-ын зан байдлыг хэрхэн дүгнэсэн бол? /25-27/
     
    3.
  • Өөрсдийн Библээс сайн мэдэх хайрын тухай хуулийг тахилч болон леви хүн хэрхэн хэрэгжүүлсэн бэ? /27/
  • Зовж буй хүнд тэр шүтлэгтэй хүмүүсийн адилаар хандсан атлаа "Би Бурхан Эзэнээ бүх зүрх сэтгэл, бүх хүч чадлаараа, бүх санаа бодлоороо хайрладаг” гэж хэлэх боломжтой юу?
     
    4.
  • Самари хүн зодуулсан хүнд туслахгүй байж болох маш олон шалтгаан байсан. Ямар, ямар шалтгаанууд байж болох вэ?
  • Иймэрхүү нөхцөл байдалд орчихоод байгаа хүнд үзүүлж болох наад захын тусламжууд юу вэ?
  • Зодуулсан хүнд Самари хүн өөр ямар нэмэлт тусламж үзүүлсэн бэ?
     
    5.
  • Хоёрхон өдрийн хөлсөнд 2 мөнгөн зоос үлдээсэн нь нэг хүний бүтэн 2 сарын буудлын хөлстэй тэнцэх мөнгө ажээ. Энэ нь манай ханшаар хир ихг мөнгө вэ?
  • Самари хүн яагаад өөрийнх нь нутгийнх нь ч биш, огт танихгүй хүний төлөө их хэмжээний мөнгө зарцуулахыг хүссэн бэ?
  • Энэ Самари нүх танихгүй хүнд үйлдсэний адилаар тэ хэнд үйлдэж чадах вэ?
     
    6.
  • Самари хүн "Чи Бурхан Эзэнээ бүх зүрх сэтгэл, сүнс, санаа бодлоороо хайрла" гэсэн хуулийг сахиж чадсан уу? /27/ Яагаад?
     
    7.
  • Тахилч, Лэви хүн 2 шиг найз хөршигөө зовж байгаа үед нь үл тоон, өнгөрсөн явдал чамд бий юү?
  • Та айл хөршиддөө туслахын тулд одооноос ямар алхам хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?
     
    8.
  • Есүс, Самари хүн 2-ын ижил төстэй зүйлүүд юу вэ?
  • Есүс өөрийнхөө дайсанүүдад Самари хүнээс илүү юу хийсэн бэ?
  • Зүрх сэтгэлдээ байнга шархтай байдаг бидний төлөө Есүс юу хийсэн бэ?
     
    9.
  • Энэхүү нэгэн жишээг сайн хэлэлцэнэ үү. Дэлхийн 2-р дайны үед Еврейчүүд хавчигдан зовж байх тэр үед Европын ихэнхи орнуудын Христэд итгэгчид яагаад туслаагүй вэ? Танай цуглаанд эсвэл сүмд иймэрхүү зүйл тохиолдож байан уу?

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster