GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

17. ҮНЭНДЭЭ ГАНЦХАН ЮМ Л ХЭРЭГТЭЙ. (Лук 10:38-42)


Суурь ойлголт: Есүсийн үед эмэгтэйчүүдийн нөхцөл байдал одоогийнхоос огт өөр байлаа. Тэд эрчүүдийн хамт сууж библи судлах зав чөлөөгүй их л ажилтай байцгаадаг байжээ.
1.
  • Та сайн найзындаа зочлохдоо тэднээс ямар зүйлийг хүсдэг вэ?
    o Есүс дагалдагчидтайгаа бүхэл өдөржингөө гадуур явсан. Тэгээд энэ эгч дүү хоёрынд ирээд юуг бүхнээс илүүгээр хүсч байсан вэ?
     
    2.
  • Есүсийг ирэхэд Марта Мариа 2 хэрхэн хүлээж авсаныг бод. Үүний алийг нь ойлгоход танд хялбар байна вэ? Яагаад?
     
    3.
  • Мартад хэцүү байсан тухай 40-р зүйлд өгүүлжээ. Энэ нь юу байв аа?
    o Марта яагаад зөвхөн дүүдээ бус мөн Есүст бухимдаж байсан вэ?
    o Танд ямар үед “Эзэн, ... Та анзаарахгүй байна уу” хэмээн хэлмээр санагдаж байсан бэ?
     
    4.
  • Оройн зоогны талаар Мариа юу бодож байсан бол?
  • Есүс яагаад Мартааг сургаалыг минь сонсоосой гэж хүсэмжилж байсан вэ?
     
    5.
  • Зарим итгэгчид Их Эзэний үгийг сонсохоос илүү түүний ажилд үйлчлэхийг хүсдэг. Яагаад тэр вэ?
    o Хоёр хүний харилцаан дээр нэг нь нөгөөгөө юу ярьж байгааг сонирхохгүй сонсохгүй байвал энэ юуг харуулж байна вэ?
     
    6.
  • “Үнэндээ ганцхан юм л хэрэгтэй билээ” гэдгээрээ Есүс юу хэлэхийг хүссэн бэ? /42/
    o Амьдрал ба үхэлд хамгын чухал нь Христийн үгийг сонсох гэдэгт та санаа нийлж байна уу?
     
    7.
  • Таныг байнга үгийг минь сонсоосой гэж Есүс хүсдэг нь ямар учиртай вэ?
    o Өнөө үед бид Есүсийн үгийг хаана мөн яаж сонсож болох вэ?
    o Хэрэв бид түүний үгийг хаяа нэг эсвэл тохиолдолоор л сонсдог бол юу болох вэ?
     
    8.
  • Ямарваа нэгэн зүйл хийхээр шийдэх тэр мөчдид өөр нэгэн зүйлээ дутуу орхих хэрэг гардаг. Библи унших болоод Христэд итгэгчидийн цуглаанд явахын тулд ямар зүйлүүдийг та хийхгүй орхих ёстой болдог вэ?
     
    9.
  • Есүс Марта Мариа хоёрын хэнийг нь илүү хайрлаж байсан бэ?
  • Ишлэл 41, 42-ийн алйиг нь Есүс өнөөдөр танд хандаж хэлж байна вэ?
     
    10. Энэ амьдралд болоод үхсний дараах амьдралд хэрэгтэй ганц зүйл бол Бурханы үг билээ. Загалмай дээр байхдаа Есүс яагаад тэр үгийг согсож чадаагүй вэ?

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster