GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

19. ТЭНЭГ БАЯН (Лук 12:13-21)


1.
  • Өмч хөрөнгө өвлєх тал дээр ихэнх гэр бшүлүүд маргаан зөрчилтэй байдгийг та юу гэж үздэг вэ?
  • 13-р зүйлд гарч буй хүн нь, Есүсээс тусламж хүссэн бусад хүмүүсээс ямар ялгаатай байсан бэ?
     
    2.
  • Тэр хүний гол (хэцүү) асуудал нь юу байсан бэ? /13/
  • Хэрэв Есүс түүний хүсэлтийг ёсоор болгосон бол юу болох байсан бэ?
     
    3.
  • 16-20-р ишлэлүүдийг хар. Энэ баян хүний амьдралыг төсөөл. Аз жаргалтай байсан уу эсвэл үгүй юу? Яагаад?
  • Амьдралых нь цорын ганц асуудал нь 17-р ишлэл дээр дурьдсан асуудалтай тийм амьдарлыг та хүүхдүүдээ өгөхийг хүсэж байна уу?
     
    4.
  • ӨӨрт нь нэг удаа ч болов талархаагүй хүний тариалангийн талбай дээр Их Эзэн нар гаргаж бороо оруулсан нь ямар учиртай вэ?
  • Энэ хүний шашин шүтлэг, Бурхан нь юу байсан бэ?
     
    5.
  • Уг баяны хүмүүстэй харьцах харилцааны талаар ямар дүгнэлт хийж болох вэ?
  • Энэ хүний гол алдаа нь юу байсан бэ?
     
    6.
  • Энэхүү сургаалт зүйрлэлийг дэлхийн баян чинээлэг болоод ядуу буурай орнуудын хувьд аваад үз. Үүгээр Есүс бидэнд ямар гэмийг маань ухааруулан ойлгуулахыг хүссэн бэ?
  • Та өөрийн мөнгийг болон байр суурийг хэрхэн ашиглах ёстой вэ?
     
    7.
  • Баян залуу нэг л өдөр үхэх болно гэдгийгээ яагаад бодолцоогүй вэ?
  • Та ямар үед хожим ирэх шүүлт, нүүрлэх үхлийнхээ тухай боддог вэ?
     
    8.
  • 21-р зїйл ямар утгатай вэ? (Мөнхийн улсад баян хүн эд баялгаа яаж хадгалж чадах вэ? Бурханы өмнө "БАЯН" байх гэдэг нь ямар утгатай вэ?)
     
    9.
  • Тэнэг баяныг Есүстэй жишиж үзэхэд тэдний адил ба ялгаатай талууд нь юу байна вэ?
  • Бурхан баян залуугаас амийг нь нэхсэнтэй адил Есүсээс мөн амийг нэхсэн. Яагаад?
  • Есүсийн дэлхий дээр байх үедээ зовж олсон ”эд хөрөнгнөөс” хэн хуваалцдаг вэ?

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster