GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

21. ҮРЖИЛ ШИМГҮЙ ИНЖРИЙН МОД (Лук 13:6-9)


Суурь ойлголт: Уг сургаалт зүйрлэл нь Израйлчуудын талаар өгүүлсэн бөгөөд Есүс 3 жилийн турш энэ үндэстний дотроос үр жимс ургуулах гэж оролджээ. Гэвч энэхүү сургаалт зүйрлэл нь бидний ч талаар хэлж байна.Та нар инжрийн мод бөгөөд Бурхан өөрөө Эзэн нь, Есүс бол модыг арчлан тордогч цэцэрлэгч билээ. Мөн Матайн 21:18-19-г үзнэ үү?
1.
  • Усан үзмийн цэцэрлэгийн хөрс нь голдуу хамгийн сайн л хөрс байдаг. Инжрийн модыг усан үзмийн цэцэрлэгт тарьжээ гэдгээр Есүс юу хэлэхийг хүссэн бэ?
  • Үржил шимгүй инжрийн мод эргэн тойрныхоо бусад моднуудад ямар хор хөнөөл учруулсан бэ?
     
    2.
  • Сүүлчийн 3 жилийн хугацаанд Бурхан таны амьдралаас олж харахыг хүсэн хүлээж байсан үр жимсүүд нь юу байж болох вэ? /Дотроо хариулж болно/
  • Бурханы хаанчлалын төлөө үр жимс ургуулхад чинь юу саад болдог вэ?
     
    3.
  • Үржил шимгүй инжрийн модныхоо талаар цэцэрлэгч нь ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
  • Есүс яагаад ямар ч үр жимс ургуулдаггүй итгэгчдийг ч хайрладаг вэ?
     
    4.
  • Есүс эцгийнхээ өмнө зогсоод түүнээс та нарын төлөө хэсэг хугацаа өгөөч хэмээн гуйж байнагээд төсөөл дөө. Юу түүнийг ингэхэд хүргэв?
     
    5.
  • Цэцэрлэгч "хөрсийг нь чийрэгжүүлж, өтгөөр бордъё" гэжээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тэнгэрлэг эцэгийнхээ хаанчлалын төлөө үр жимс ургуулахын тулд Есүс таны амьдралд юу хийсэн бэ?
  • Амьдралын тань гуниг зовлон, харамсал, итгэл алдралт зэрэг нь үр жимс ургуулахад чинь хир зэрэг тус дөхөм болсон бэ?
     
    6.
  • Үр жимс үл ургуулагч итгэгчдэд энэ сургаалт зүйрлэлийн дагуу юу тохиолдох вэ?
     
    7.
  • Матайн 21:18-19-г үз. Энэ үйл явдал нь Есүсийн амьдралынх нь хамгийн сүүлчийн 7 хоногт болжээ. Есүс гэнэт үржилгүй инжрийн модыг хараах болсон шалтгааныг бодно уу?
  • Энэ 2 ишлэл нь Есүсийн үхэлтэй ямар холбоотой вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Есүс үржил шимгүй инжрийн модыг хараасны дараагаар өөрөө оронд нь тавигдсан – Израйль болон мөн миний, таны ч оронд тавигдсан юм.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster