GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

26. ТӨӨРСӨН ХҮҮГИЙН ТУХАЙ (Лук 15:11-24)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Дундад Дорныхон нь хүн ам шигүү суурьшсан тосгоны замын дагуу амьдардаг бөгөөд тэд байшингаа дов толгод дээр барьдаггүй ажээ. Алсын бараа харж болох цорын ганц газар гэвэл байшингийнх нь дээвэр юм. Тэндхийн нэр хүнд бүхий хүмүүс хэзээ ч гүйдэггүй гэнэ.
1.
  • Сайн эцэг, сайхан орон гэртэй байсан хирнээ бага хүү яагаад амьдралдаа сэтгэл хангалуун бус байсан бэ?
  • Хэрэв та эцгийнх нь оронд байсан бол хүүгийн хүсэлтэнд хэрхэн хариу өгах байсан бэ?
     
    2.
  • Өөрийг нь орхиж явахаар зэхэж буй хүнд Ертөнцийн Эзэн яагаад хориг тавьж саад хийдэггүй вэ?
     
    3.
  • Бага хүүгийн гэрээсээ яваад амьдрарсан амьдрал нь жаргалтай байсан гэж та бодож байна уу үгүй юу?
  • Өнөө үед, олон хүмүүс яагаад их мөнгө өвөртлөн, хаа сайгүй аялан тэнүүчилж, маргаашдаа санаа зовох юмгүй амьдрахыг эрхэмлэх болсон бэ?
     
    4.
  • Еврейчүүд гахайг бузар амьтанд тооцдог байжээ. Бага хүү нь 14-16 дээр бичигдсэнтэй адил нөхцөлд орчихоод өөрийхөө талаар юу гэж бодсон бол?
  • Ийм байдалд орчихоод байж байхдаа бага хүүд ямар сонголтууд байсан бэ?
  • Таны өнөөдрийн Их Эзэнтэй харьцдаг харилцаанд ямар сонголтууд байгаа вэ?
     
    5.
  • Хүү өөрийн гэмийг гэмшсэн талаар 18-19 зүйлүүдэд өгүүлжээ. Тэнгэрийн эсрэг түүний үйлдсэн гэм нь юу байсан бэ? Яагаад үүнийгээ эхэлж гэмшсэн бэ?
  • Тэр эцгийнхээ эсрэг ямар гэм їйлдсэн байсан бэ?
     
    6.
  • Ямар нөхцөл байдалд орохоороо бид нар энэхүү үрэлгэн хүүгийн адил "Бурханы хүү хэмээгдэх нь зохисгүй" гэж бодох хандлагатай болдог вэ? /19/
  • Хүн хэдийд "Бурханы хүү" хэмээн дуудагдах эрхтэй болдог вэ?
     
    7.
  • Хүү эцэгтээ хэлэхээр төлөвлөж байсан үгээ яагаад бүгдийг нь гүйцэт хэлээгүй вэ? /18-19; 20/
     
    8.
  • Хүүгээ эзгүй эдгээр жилүүдэд эцэг нь юу хийж байсан бэ? /20/
  • Эцэг нь хүүгээ хэдийд уучилсан гэж та бодож байна вэ?
  • Хүү нь эцгийнхээ хайранд хэдийнээс итгэж эхэлсэн бэ?
     
    9.
  • Энэ сургаалт зүйрлэлийн аль хэсэгт нь Есүс гарч байна вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэл нь нөгөө талаар бидэнд Есүсийн тухай өгүүлж байна. Есүс ч өөрийн орон гэр болоод тэнгэр дэх эцгээ орхин явсан боловч огт өөр шалтгаанаар эцгийнхээ хүсэлтийг биелүүлэхийн тулд тийнхүү явсан юм. Харин түүнийг гэртээ эргэж очиход үрэлгэн хүүг угтсан шиг зочлол байсангүй. Харин ч түүний өмнө хаалга чангаар хаагджээ. Яагаад вэ?

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster