GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

29. АРАВ ЭДГЭРЧ НЭГ НЬ АВРАГДАВ (Лук 17:11-19)


Суурь ойлголт: Есүсийн тэр үед уяман өвчтэй хүмүүс жирийн хүмүүстэй цуг байж болохгүй, бусдаас тусгаарлагдан амьдардаг байжээ. Өвчтөн өөрийгөө эдгэрсэн гэж үзвэл биеэ тахилчид очиж үзүүлэх ба хэрэв биеэр нь тархсан яр өвчин арилсан байвал тахилч түүнийг эдгэрч цэвэр болсныг бусдад зарлан мэдэгддэг байв.(Левит 13, 14) Хуучин гэрээ номонд зөвхөн хоёр гуравхан л ийм гайхамшигтай үйлийн тухай бичсэн байдаг. Үүнээс гадна Иүдейчүүд Самари хүмүүсийг харийнхантай холилдсон гэж дургүйцэн гадуурхдаг байжээ.
1.
  • Эдгээр хүмүүс уяман өвчин туссанаа мэдсэн тэр өдрийн тухай бодоцгооё. Тэр даруй тэдний толгойд гэр орныхон нь болоод ирээдүйн амьдрал нь хэрхэн төсөөлөгдөж байсан бол?
    o Өнөө үед ДОХ өвчин нь Есүсийн үеийн уяман өвчинтэй хир ижил төстөй өвчин бэ?
     
    2.
  • Эдгээр өрөвдөлтэй хүмүүсийн амьдралынх нь хамгийн гэрэл гэгээтэй зүйлс нь юу байсан бэ?
     
    3.
  • Есүсийг өөрсдийнх нь төлөө юу хийх бол хэмээн тэд горьдож байсан бэ? 13-р зүйлээс тэдний залбиралыг харна уу.
     
    4.
  • Самари, Галилейн хоорондын хилээс 50-60 кмт тахилчид оршин суудаг байжээ. Есүс яагаад эдгээр хүмүүсийг тэнд нь эдгээгэгүй харин хол газар луу явуулсан юм болоо?
    o Тэд хараахан эдгэрээгүй байсан ч яагаад энэ хол хэцүү аян замд гарах болсон бэ?
    o Ийнхүү замд гарахаар бэлэн болсон эдгээр 10-н хүмүүсийг та итгэгч гэх үү эсвэл үл итгэгч гэх үү?
     
    5.
  • Иүдейн тахилчид Самари хүний төлөө ямар нэг юм хийхийг огтхон ч хүсэхгүй байдаг байжээ. Үүнийг мэдсээр байж Самари хүн яагаад бусдынхаа адил тийш зүглэх болов?
     
    6.
  • Яагаад нөгөө есөн Иүдей нь буцан ирж Есүст талархалаа илэрхийлээгүй юм бол? Бололцоотой бүх шалтгаануудыг хэлнэ үү.
    o Харин яагаад ганц Самари хүн л ирж Есүст талархалаа илэрхийлсэн бэ?
     
    7.
  • Буцаж ирээгүй 9-ийн төлөө Есүс яагаад сэтгэл нь зовох болов?
    o Та хэзээ нэгэн цагт ийнхүү энэ 9 шиг Есүсийн урмыг хугалаж байсан уу?
     
    8.
  • ”Итгэл чинь чамайг эдгээлээ” гэсэн нь өөр утгаараа ”Итгэл чинь чамайг аварлаа” гэсэн үг юм. Есүс яагаад Самари хүнд ийнхүү хулхийг хүссэн бэ?
     
    9.
  • Өвчнөө эдгээлгэхээр Есүсийг хайж байсан итгэлээс Есүсийг өөрийг нь хайх итгэл юугаараа ялгаатай вэ?
    o Өвчнөө л эдгээлгэх гэсэн итгэл нь авралд яагаад хангалттай бус вэ?
     
    10. Есөн Иүдей хүмүүс өвчтэй бас тусгаарлагдсан амьдралч байсан он жилүүдээ хожим эдгэрсэн хойноо дурсан санахад тэдэнд ямархуу сэтгэгдэл төрж байсан бол?
    o Самари хүний хувьд өвчтэй байсан он жилүүд нь ямар утгатай байв?
    БАЯРТ МЭДЭЭ: Есүс бас загалмай дээр энэ өвчтөнүүд шиг зовж шаналан гадуурхагдаж байсан. “Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өьчин зоьлонг тэдсэн......Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав” (Исаиа 53:3-4) Энэ нь хийсэн гайхамшгийнхаа төлөө төлсөн үнэ байсан юм.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster