GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

35. ПЕТР ЭЗНЭЭСЭЭ УРВАСАН НЬ (Лук 22:31-33; 54-62)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Удирдагч Матайн 10:32-33-ийг унших ба сонсогчид хамгийн ноцтой гэм нүгэл бол бусдын өмнө Есүсийнх гэдгээ үл хүлээх явдал юм гэдгийг ойлгох нь чухал.
1.
  • Таны хамгийн хайртай дотны хүн чинь танд "Та надаас урвах болно" гэж урьдчлан сануулвал танд ямар сэтгэгдэл төрөх бэ?
  • Есүсийн сануулганд Петр яагаад итгээгүй вэ? /34/
     
    2.
  • Петр бусад дагалдагчидтайгаа явалгүйгээр сүмийн тэргүүний гэр хүртэл Есүсийг дагасаар явсан нь ямар учиртай вэ?
     
    3.
  • Есүсээс гурав дахь удаагаа урвасны дараагаар Петр юунаас их айсан бэ?
  • Та Петрийн оронд байсан бол яах байсан бэ?
  • Ямархуу нөхцөл байдал дунд та өөрийгөө Христчин итгэлээсээ урвахаас аргагүй тийм сорилтонд ороод байгаа мэт санадаг вэ?
     
    4.
  • 61-р ишлэл дээр Есүс сүүлчийн удаа Петр лүү эргэж харсан тухай бичжээ. Түүний харцаар бол Есүс өөрт нь үнэнч байж чадаагүй дагалдагчиддаа юу хэлэхийг хүсч байсан бол?
  • Петр юунаас болж гадагшаа гарч гашуудан уйлсан бэ? /62/
     
    5.
  • Яг энэ зүйл болсоны дараахан нь Петр Есүсийн өдөр нь хэлсэн үгний талаар юу гэж бодсон бэ? /31-34/
  • Өөрийнх нь төлөө Есүс гуйн залбирч байсан гэдгийг Петр сонсоод юу бодсон бол?
     
    6.
  • Петр урьд нь Есүсийг алагдах тухайгаа ярихад нь Түүний бодлыг хүчтэйгээр няцааж байсан билээ. Энэхүү үйл явдлын дараагаар Петр Есүсийг яагаад заавал үхэх ёстой байсан талаар юу ойлгосон бэ?
     
    7.
  • Энэ үйл явдал нь Петрт бусаддаа урам өгөх хүчийг хэр хайрласан бэ?
  • Бид гэм нүгэлд унаснаараа ах дүүсдээ урам зориг өгөж чадах уу?
    8.
  • Петрийг урвасных нь дараахан Есүс түүн рүү ширтэн харсан шигээ тань руу ч одоо харж байна. Түүний харц танд юу өгүүлж байгаа бол?
    БАЯРТ МЭДЭЭ: Хэдийгээр Петр өөрийн багш Их Эзэнийг бусдын өмнө үгүйсгэн түүнээс урвасан боловч уучлагдсан билээ. Есүсийг бүх хүн төрөлхтөний гэмийг үүрэн загалмайд шийтгүүлэх үед Эцэг нь түүнийг үгүйсгэсэн юм.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster