GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

37. ЕММАУ ХҮРЭХ ЗАМД (Лук 24:13-35)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Еммау нь Иерусалимаас 11 кмт орших тосгон юм. Энэ нь алхахад 2 цаг гаран явж хүрэх ажээ. Есүсийн загалмайн дэргэд Клеопын эхнэр Мариа... нар зогсож байсан юм. /Иохан 19:25/ Мариа энэ сэдэвт гарч буй Клеопын эхнэр байсан бололтой.
1.
  • Хэрвээ та хэзээ нэгэн цагт хайртай хэн нэгнээсээ хагацаж үзсэн бол оршуулсныхан дараагаар ямар их хэцүү уй гашуу сэтгэлд чинь бөглөрөн байдгийг мэднэ биз ээ. Энэ тухайгаа хуваалцна уу?
  • Есүс маш зэрлэгээр алагдсанаас хойш хоёр хоног л өнгөрөөд байжээ. Энэ хооронд Клеоп болон түүний найзуудад хамгийн хүнд хэцүү санагдаж байсан зүйл нь юу байсан бол оо?
     
    2.
  • Есүс яагаад энэ 2 хүнийг эхлж гашуудлаа илэрхийлэхийг зөвшөөрсөн бэ? /15-17/
  • Есүс шууд л Библийг тайлбарлаж эхэлсэн бол юу болох байсан бэ?
  • Бидний зовлон гачаалыг Есүс тэртэй тэргүй мэдэж байдаг хэрнээ яагаад эн тухай заавал биднээс өөрсдөөс маань сонсохыг хүсдэг вэ?
     
    3.
  • Есүсийг нас барсанаас хойш энэ хоёр хүний итгэл хэр зэрэг өөрчлөгдсөн бэ? /19-21/
  • Тэр хоёр, эмэгтэйчүүдийн болон бусад хүмүүсийн гэрчлэн ярьсан зүйлд яагаад итгэж чадахгүй байсна бэ? /22-24/
     
    4.
  • Өөрийнхөө үхлийн талаар Есүсийн өгсөн тайлбар нь Клеоп болон түүний найз хоёрын өгсөн тайлбараас хэр ялгаатай байсан вэ? /19-21; 25-27/
     
    5.
  • Өөрийнхөө алдрыг дуурсгахын тул Христ энэ бүх зовлонг эдлэх тухай Мосэгээс эхлэн бүх зөнчдийн хэлсэн үгийг Клеоп яагаад ойлгоогүй байсан бэ?
     
    6.
  • Есүс яагаад цаашаа явах маяг үзүүлсэн бэ? /28/
     
    7.
  • Есүсийг талх хуваах хүртэл нь тэр хоёр яагаад таниагүй бэ?
     
    8.
  • Юу тэр хоёрыг харанхуй шөнөөр дахин Иерусалим хүртэл 11 км газрыг туулахад хүргэсэн бэ?
     
    9.
  • Өөрсдийгөө Христэд итгэгч хэмээн нэрлэгч олон хүн Есүсийн махан биеийн дахин амилалтанд итгэдэггүй. Тэд ямархуу Бурханд итгэгчид вэ?
  • Есүс Христийн махан биеийн дахин амилалтанд үл итгэгч хүн яагаад Христэд итгэгч байж чадахгүй вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Есүс Клеопын гэрт талхыг өөрийн соривтой 2 гараараа хуваасан. Тэр хоёр хүн түүнийг соривоор нь таньсан биз ээ. Үүнтэй адилаар Эзэний ариун зоогыг барих бүрдээ бид дахин амилсан Есүстэй уулзаж болох юм.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster