GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

38. БҮХ ҮНДЭСТЭНД (Лук 24:44-53)


1.
  • Есүс дагалдагчиддаа юу тунхаглахыг, мөн хаана тунхаглах ёстойг үүрэг болгосон бэ?
  • Есүс ячмар ч боловсролгүй 11 хүнд иймэрхүү үүрэг даалгаварыг өгөх болсоны учир юу вэ?
     
    2.
  • Хуучин гэрээг ойлгох оюун ухааныг тэдэнд юу нээж өгсөн бэ?
  • Бидэнд Хуучин гэрээг ойлгуулахын тулд юу болох ёстой вэ?
     
    3.
  • Есүс дагалдагчдаа "гэрч" хэмээн нэрлэснэ байна. /48/ Тэд юун тухай гэрчлэл хийх ёстой вэ?
  • Бид хэнд, юун тухай гэрчлэх ёстой вэ?
     
    4.
  • Гэрч гэдэг үг нь "зовогч" гэсэн утгаар орчуулагдаж болох юм. Авралын зарыг тунхаглахын тулд амиа ч өгөхөөс буцахгүй болоход дагалдагчидад юу нөлөөлсөн бэ?
     
    5.
  • Есүс өөрийн дагалдагчдад дээрээс хүчийг илгээнэ хэмээн амалжээ. Энэхүү хүч нь Есүсийн тухай гэрчлэл хийхэд яагаад зайлшгүй чухал хэрэгтэй байдаг бэ?
  • Та тэрхүү дээрээс ирэх хүчийг авсан уу? Авсан бол яаж авсан вэ?
     
    6.
  • Агуу авралын зар тараагч Паул энэ дээрээс ирэх хүчний тухай ийнхүү тодорхойлсон байдаг. /Ром 1:16; 2Коринт 12:9-10 уншина уу/ Их Эзэний хүч нь "ХҮЧ" хэмээх үгний жирийн нэг утгаас ялгаатай болохыг хэлэлцэнэ үү.
     
    7.
  • Энэ сэдвийн дагуу авралын зарыг тунхаглагч болох нь ямар утгатай вэ?
     
    8.
  • Есүс яагаад энэ дэлхйи дээр биеээрээ үлдээгүй вэ?
  • Есүс тэнгэр өөд хэрхэн одсон вэ?
  • Дагалдагчид Их Эзнээсээ салсан ч гэсэн баяр хөөртэй байсан нь юуных вэ?
    9.
  • Дагалдагчид тэнгэр өөд одож буй Есүстэй ярилцахад дэлхий дээрх Есүстэй ярьж байгаа мэт хялбархан байсан болов уу?
  • Есүс таны хажууд таны үл харагдах найз мэт байдаг гэдэгийг та байнга ухаарч явдаг уу?
    БАЯРТ МЭДЭЭ: Мөнхийн улсад Есүсийн хийж буй зүйлийн тухай Еврей 7:25д бий.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster