GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

15. Есүс ба хүүхдүүд (Марк 10:13-16)



Суурь ойлголт: Есүсийн үед 8 хоногтой хөвгүүд Бурханы ард түмний тоонд ордог байв. Гэсэн хэдий ч тэдний нийгэмд эзлэх байр суурь нь доогуур байсан. “Хүүхэд” гэдэг үгийг грекээр “пейү” гэдэг бөгөөд энэ нь бүх насны хүүхэд гэсэн утгатай. Үүнд нялхас ч бас ордог.

1.
  • Хүүхдээ эсвэл бусад хүүхдүүдийг хараад Бурханы хаант улс тэдэн шиг хүмүүсийнх гэж итгэхэд хэцүү юу эсвэл амархан уу? Яагаад хэцүү, яагаад амархан вэ? Шалтгаанаа хэлнэ үү.

    2.
  • Ээжүүд хүүхдүүдээ, тэр ч бүү хэл юу хэлсэнийг нь ч ойлгож чадахгүй балчир хүүхдүүдээ Есүс дээр яагаад авч ирж байсан вэ?
  • Хэрвээ та Есүс дээр хүүхдээ аваачвал ямар шалтгаанаар очих вэ?
  • Тухайн үед ч одоо үед ч гэсэн яагаад олонх эхчүүд хүүхдүүдээ Есүс дээр авчирдаггүй вэ?

    3.
  • Хүүхдүүдйиг Есүс дээр авчирхад дагалдагчид яагаад баярлаагүй вэ?
  • Сайн мэдээний номонд яг энэ үед л Есүс таагүй болж, эгдүүцсэн тухай гардаг. Яагаад Есүсийн сэтгэл тавгүйрхсэн бэ?

    4.
  • Өнөө үед хүүхдүүдээ Есүс дээр авчирна гэдэг нь тэднийг библитэй нөхөрлөдөг болгоно гэсэн үг. Тэгвэл Христэд итгэгч эцэг эхчүүд ч гэсэн тэр болгон хүүхдүүддээ Библээс ярьж өгч, Хүүхдийн цуглаан, хөтөлбөрт явуулахад анхаардаггүй шалтгаан нь юу вэ?
  • Хүүхэддээ, ач зээ нартаа эсвэл таны эргэн тойронд байгаа хүүхдүүдэд Есүсийн үгийг сонсгож болох ямар арга зам байна вэ?

    5.
  • Хүүхдүүд Бурханы хаант улсад орох нь насанд хүрэгчид орхоос яагаад илүү хялбар байдаг вэ?

    6.
  • Хүүхэд, насанд хүрэгчид хоёрын бэлэг авах сэтгэлгээ нь ямар ялгаатай вэ?
  • Хүүхэд хамгийн агуу бэлэг болох Есүстэй нөхөрлөх нөхөрлөл, мөн гэмийн уучлалыг хэрхэн хүлээн авдаг вэ? Насанд хүрсэн хүний хувьд ямар вэ?

    7.
  • Зөвхөн хүүхдэд зориулсан хаант улс ямар байх вэ? Энэ нь энэ дэлхйин хаант улсуудаас хэрхэн ялгарах вэ? (Тавигдах халамж анхаарал, гүйцэтгэх үүрэг гэх мэт талаараа)
  • Библийн энэ хэсэг Бурханы хаанчлалын талаар бидэнд юуг зааж байна вэ?

    8.
  • Есүс өөр нэг удаа: “Хэрэв Та нарын зөвт байдал чин фарисайчууд болон хуулийн багш нараас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй” гэж хэлсэн байдаг (Матай 5:20). Гэтэл энэ хэсэгт Тэр хүүхдүүд ч тийш орох болно гэж амласан байна. Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ?


    9.
  • Есүсийн гар хүрч ивээсэн хүүхдүүд олон жилийн дараа насанд хүрцгээсэн. Тэдний зарим нь сайн, харин зарим нь тааруухан хүмүүс ч болсон байж болох юм. Зарим нь аз жаргалтай, зарим нь тийм ч сайхан амьдрал туулаагүй байх. Тэдний Есүсээс авсан ивээл нь насан туршийнх байсан уу? Та юу гэж бодож байна вэ? Хэрвээ тийм бол энэ ямар утгатай ивээл вэ?
  • Хожмын үед хүүхдүүдийнх нь амьдралд хэцүү байдал тулгарах үед эхчүүд Есүсийн ивээлийг юу гэж бодож байсан бол?

    Баярт мэдээ: Тэдгээр хүүхдүүдийн ээжүүд “Есүс нэгэнт л ивээсэн учраас миний хүүхдийг хэзээ ч мартахгүй” гэж бодож байсан байх. Ийм зүйл таны хүүхдэд тохиолдох үед, та ч бас ийм итгэлтэй байгаарай.


    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster