GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

17. Хэн нь тэргүүн бэ? (Марк 10:32-45)



Суурь ойлголт: Иаков, Иохан нар Галилын чинээлэг загасчин болох Зэбэдайн хөвгүүд. Петр тэр гурав Есүсийн дотны хүрээний дагалдагчид байсан. Нэгэн удаа Есүс тэднийг ”Аянгын хөвгүүд” гэж нэрлэсэн байдаг. Энэ үед Есүс тамлуулан алагдхаар Иерусалим руу явж байна. Энэ үйл явдал болхоос өмнө Есүс хоёронтоо Өөрийн үхлийн тухай ярьсан байв.

1.
  • Ямар зорилгоор Есүс Иерусалим өөд явж байна гэж Иаков Иохан нар бодож байсан бол?
  • Есүсийн зөгнөж хэлсэн зүйлийг ах дүү хоёр нухацтай авч үзээгүйн шалтгаан нь юу вэ? (33-34)

    2.
  • Иаков Иохан нар Есүст итгэж байсан ч Түүний эдлэх зовлон, үхэлд итгээгүй. Хэрэв хүн Есүсийг үхэх ёстой байсныг ойлгож чадахгүй бол, Есүсээс мөн Түүнд итгэх итгэлээс юуг олж авахыг зорьдог юм бол.

    3.
  • Зэбэдайн хөвгүүд тэнгэрийн хаанчлалд Есүсийн дэргэд сууж, юу хийхийг хүссэн бол? (Таны бодлоор)
  • Энэ дэлхйин хүмүүс яагаад эрх мэдлийн хойноос их хөөцөлддөг вэ?
  • Та гэр бүлдээ эсвэл ажил дээрээ өөрийн эрх мэдэл, нөлөөгөө хэрхэн харуулдаг вэ?

    4.
  • Библийн хэллэгт ”аяга” гэдэг үг нь зовлонг илэрхийлдэг. Есүс хоёр дагалдагчддаа загалмайн баруун, зүүн гарын байрыг санал болгосон бол тэд юу гэж хариулах байсан бол? (38-39)
  • Танд даатгаж өгсөн үүрэг хариуцлага, эрх мэдэлийн нэг хэсэг болох зовлонг хүлээн авхад та бэлэн үү?

    5.
  • Иаков, Иохан хоёр ямар гэм нүгэл хийсэн бэ? А. Есүстэй тогтоосон харилцаанд. Б. Бусадтай харилцах харилцаанд

    6.
  • Болсон зүйлийг мэдээд нөгөө арван дагалдагч нар яагаад Зебедайн хөвгүүдэд ууралсан бэ? (41)
  • Христэд итгэгчдийн дунд болдог маргааны талаар, мөн энэ нь юунаас үүсдэг талаар энэ хэсэг бидэнд юу сургаж байна вэ?

    7.
  • Есүсийн хэлсэний дагуу удирдагч хүнд байх ёстой чанарын юу нь шинэлэг байна вэ? (42-44)
  • Есүсийн үлгэр жишээ болгож бидэнд үзүүлсэн удирдагч хүнд байх ёстой чанар өнөө үеийн итгэгчидийн дунд хэр зэрэг хэрэгжиж байна вэ? (43-44)
  • Есүсийн 33-34 ишлэл дээр хэлсэн сургаалийг та ямар хэмжээнд дагаж байна вэ?

    8.
  • Есүс болон Иаков, Иохан нарын хооронд ямар том ялгаа байна вэ?

    9.
  • Есүс зарц, боолын ажлыг хэзээ хэрхэн хийсэн бэ? (45) (Хариултыг Библийн өөр хэсгээс ол.)
  • Төлөөс гэдэг үг нь боолыг худалдаж аваад чөлөөлсөн гэсэн утгатай. Марк 10:45-ыг дахин нэг удаа уншаад амьдралдаа хэрэгжүүлээрэй: Есүс таныг юунаас, ямар үнээр худалдан авч, эрх чөлөөтэй болгосон бэ?

    Баярт мэдээ: Таны төлөө хийсэн бүхнийг хүлээн аваасай гэж Есүс танаас хүсч байна. Мөн танд даатган өгсөн эрх мэдлийг буруугаар ашиглаж байсан гэмээ уучлуулахыг Есүс танаас хүсэж байна.


    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster