GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

23. “Есүсийг шүүсэн тоглоом” (Марк 15:1-15)



Суурь ойлголт: Энэ хичээлийн үед хүмүүсийг хоёр буюу гурваар нь баг болгож хуваа. Баг бүр доорхиос нэг хоёрыг нь сонгож ярилцаад дараа нь олж мэдсэн зүйлсээ хуваалцана.

1.
  • Понти Пилат
    МЭ 26-36 онд тэр эзлэн түрэмгийлэгч Ромын эзэнт гүрнийг төлөөлж Иудейн захирагч байхдаа Тибер хаанд шууд захирагддаг байлаа. Еврейчүүдйин эсэргүүцэл үймээн самууны талаар Ромын хааны сонорт ямар нэг зүйл хүргэхийг Пилат огт хүсэхгүй байв. Үхлийн ялыг өгөх эсвэл өршөөх эрх мэдэл түүнд байлаа.

    1-15-р ишлэл
  • Энэ хэсгээс Пилатын зан чанарын талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ? (Жишээ нь Түүний эрхэмлэн нандигнадаг зүйлс юу вэ?)
  • Шүүх хурал дээр 12-14-р ишлэлд байгаатай адил асуулт тавьдаг шүүгчдийн талаар та юу гэж бодож байна вэ?
  • Яагаад Пилат өөрт нь байгаа эрх мэдлийг ашиглалгүй харин бусад хүмүүсээр шийдвэр гаргуулсан бэ?
  • Пилат Есүсийн талаар үнэндээ юу гэж бодож байсан бэ? (Тэр яагаад Есүсийг хоёр удаа “Иудейн Хаан гэж нэрлэсэн бэ?) (9,12)
  • Ромын захирагч ба Иудейн Хаан болох энэ хоёр хүнийг хоронд нь харьцуул. Тэдний хооронд ямар ялгаа байна вэ?
  • Энэ хэргийг хэн эцэс болгосон бэ?
  • Есүсийг ташуурдуулаад загалмайд цовдлуулахдаа Пилатын сэтгэл ямар байсан гэж та бодож байна вэ? (15)
  • Пилат сэтгэл санаагаа тайвшуурлахын тулд юу хийсэн бол?
  • Хэрэв та тэр өглөө Пилатын оронд байсан бол байдлыг яаж шийдэх байсан бэ?

    2.
  • Бараб
    Алуурчин ба улс төрийн үймээн самууны толгойлогч. Түүний нэр нь “Эцгийнхээ хүүхэд” гэсэн утгатай.

    6-15 ишлэл
  • Түүний хүүхэд, залуу нас мөн насанд хүрсэн үеийн амьдрал нь ямар байсныг төсөөл. Энэ хүнийг хувьсгалч ба алуурчин болоход юу нөлөөлсөн байж болох вэ?
  • Хэрвээ таны амьдралын орчин нөхцөл өөр байсан бол та алуурчин болох байсан болов уу? Яагаад тйим яагаад үгүй вэ?
  • Энэ хүн үхлйин ирмэгт тулсан байхдаа юуны тухай бодож байсан бол? (Тэр хйисэн зүйлдээ харамсаж байсан гэж та бодож байна уу?)
  • Бараб өөрийнх нь оронд загалмайд хадагдсан хүнйи үхлийг харахаар тэнд очсон болов уу?
  • Есүстэй холбон үзвэл бид Барабтай юугаараа адилхан бэ?

    3.
  • Ахлах тахилчид
    Тухайн үед ахлах тахилчын ажлыг ихэвчлэн нэг л хүн хийдэг байсан. Харин энэ тохиолдолд жинхэнэ тахилч Кайф ба түүний урьд ахлах тахилч байсан түүний хадам эцэг Аннас гэсэн хоёр тахилч байна. Аннас өөрийн хүргэнээр дамжуулан нөлөөгөө ашигладаг байжээ.


    1-15-р ишлэл
  • Ахлах тахилчид юуг амьдралынхаа гол зорилгоо болгодог байсан бол?
  • Ахлах тахилчид яагаад Есүст атаархсан бэ?
  • Ахлах тахилчид яагаад өөрсдийнхөө буруу хандлагыг олж хараагүй вэ?
  • Ахлах тахилчдын шүүхээр дамжуулан үйлдсэн аллага ба Барабын бослогын үед үйлдсэн аллага хоёрын аль нь хамгийн муухай гэмт хэрэг вэ? (таны бодлоор)
  • Хэтэрхий шашинлаг хүн муу сүнсний гар хөл болох боломж хэр их вэ?
  • Танд ахлах тахилчидтай адил зарим нэг чанар байна уу? Хэрэв тийм бол ямар адил зүйлүүд байна вэ?

    4.
  • Ард олон
    Өмнөх ням гаригт тэд Есүсийг “Хосанна” хэмээж угтаж байсан. Гэтэл одоо тэд “түүнийг цовдол” гэж хашхирч байна. Эдгээр хүмүүсийн зарим нь Есүсийн тусламжыг ч хүртэж байсан.

    8-15-р ишлэл
  • Яагаад ард олон аюултай алуурчныг суллахыг хүссэн бэ?
  • Яагаад хүмүүс тэдэнд сайн сайхныг өгсөн нэгний эсрэг зогссон бэ? (Яагаад Есүсийн төлөө ганц ч гэсэн хүн дуу хоолойгоо өргөж, шүүх энэ тохиолдод шудрага бус байсныг эсэргүүцээгүй вэ?)
  • Хэрэв та тэр өглөө ард олны дунд байсан бол юу хийх байсан бэ?
  • Өнөө үед ч гэсэн манай улсад шудрага бус шүүх байдаг болов уу? Яагаад?
  • Энэ ишлэлээр бид ардчлалын сайн муу ямар талуудыг харж болов вэ?

    5.
  • Есүс
    Тэр шүүх ажиллагааны турш зөвхөн ганц л өгүүлбэр хэлсэн. (2) Ихэнхдээ тэр дуугүй байсан.

    1-15-р ишлэл
  • Энэ үеийг хүртэл Есүс ”Хүний Хүү” гэдгээс өөр нэр цолоос татгалзсан. Яагаад тэр одоо олны өмнө Иудейн Хаан гэж хэлүүлэхийг зөвшөөрсөн бэ? (2)
  • Есүс яагаад өөрийгөө хамгаалаагүй вэ?
  • Есүсийг энэ хэсэг дэх бусад хүмүүстэй харьцуул. Тэр бусдаас юугаараа ялгарч байна? (Ийм үед ч Есүс ийм сайн байхад юу нөлөөлсөн бол?)
  • Есүс эргэн тойрныхоо хүмүүсийн талаар ямар сэтгэгдэлтэй байсан бол?
  • Есүсийг хэн энэхүү шүүх дээр хэрэгтэн болгосон бэ? Пилат, Бурхан эсвэл Сатан уу?


    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster