GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

1. ИОСЕФ – БУРХАНЫ ХҮҮГИЙН ӨРГӨМӨЛ ЭЦЭГ (Матай 1:18-25)


Суурь ойлголт: Удирдагч Луук 1:26-38 йиг товчхон тайлбарлаж өгөөрөй. Мосэгийн Хуулийн дагуу сүй тавих нь гэрлэлт мэт холбодог байсан бөгөөд сүйний үед итгэмжит бус байдал гаргасан хүнийг бас чулуугаар шидэж шийтгэдэг байв. Мөн гэрлэлтийн өмнө бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрдөггүй байв. (Дэд Хууль. 22).

1.
  • Мариа өөрийг нь мэхэлсэн байна гэж Иосефын сэжиглэсэнийг бидэнд яг аль хэсэг хэлж байна вэ? (ишлэл 18-19)
  • Энэ нөхцөлд Иосефт юу хамгийн хэцүү байсан гэж та боддог вэ?
  • Та Марийг тэнгэр элч ирсэн тухайгаа Иосефт хэлсэн гэж боддог уу? Хэрэв үгүй бол, яагаад? Хэрэв тийм бол, тэр үед Иосеф яагаад түүнд итгээгүй вэ?

    2.
  • Иосеф яагаад энэ шудрага бус зүйлээс болж хуулийн дагуу өөрийн эрхээ эдэлж Мариа болон түүний гэр бүлийг шүүхэд өгч хариу авахыг хүсээгүй вэ?
  • Та ишлэл 18-19 д тодорхойлсон тэрхїї нєхцєлд Иосеф Марийг хэрхэн ойлгосон гэж боддог вэ?

    3.
  • Бурхан яагаад тэнгэр элчээ Мариа уруу илгээсэн тэр өдрөө Иосеф уруу бас илгээгээгүй вэ (ишлэл 20)? (Яагаад Иосефийн хайр ийм хэцүү замаар соригдох болов?)

    4.
  • Онгон төрөлт гэдэг нь Марийн хэвлийд энэ дэлхийн гаднаас эр эс ирсэн гэсэн утгатай. Хэдийгээр түүнээс өмнөх дэлхийн түүхэнд хэзээ ч ийм зүйл тохиолдоогүй боловч Иосеф юунд үндэслэн онгон төрөлтөнд итгэж чадсан вэ? (ишлэл 20-23)
  • Энэ сэдэвт ямар зүйлс энэхүү онгон төрөлт нь зохиомол зүйл биш гэдгийг бидэнд баталдаг вэ?

    5.
  • Яагаад ихэнх хүмүүст (бас теологчдод) онгон төрөлтийн онолд итгэхэд хамгийн хэцүү байдаг гэж та боддог вэ?
  • Онгон төрөлтөнд итгэх итгэл ба бидний Бурханы талаарх төсөөлөл (ойлголт) хоёр хэрхэн нэгдэх вэ?

    6.
  • Хэрэв Есүс Иосеф, Мариа нарын хүү нь байсан бол өөрийн хүмүүсийг нүглээс нь яагаад аварч чадахгүй байх байв?
  • Мууг үйлдсэний чинь улмаас таны ухамсар таныг буруутгаж байсан гэм нүглийг эргэн дурс. Тэгээд ишлэл 21-ийг дахин унш, мөн нэрээ “Өөрийн ард түмнийг” гэсэн үгний оронд тавь. Та ийм замаар уншихдаа энэ ишлэл үнэн гэдэгт итгэж байна уу?

    7.
  • Хэдийгээр тэд цугтаа амьдарч байсан боловч Иосеф хайртай Маридаа хүрэхээс өөрийгөө хэрхэн хамгаалж чадав? (ишлэл 25)

    8.
  • Хүн бүр Мариа Иосефийн хүүхдийг тээж байсан гэж бодсон байх. Та Иосеф өөрийн болон Марийн төрөл төрөгсдийн өмнө тулгарсан хуурамч буруушаалтаас өөрийгөө чөлөөлөхийг оролдсон гэж боддог уу?
  • Яагаад Бурхан Хүүгийнхээ үрчлэн авсан эцгээр Иосефоос өөр хэнийг ч сонгоогүй вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Иосеф Есүсийг олны дунд ажлаа хийж эхлэхээс өмнө нас барсан байж магадгүй, гэвч тэр үрчлэн авсан хүүгийнхээ талаар чухал зүйлийг мэдсэн: Тэр Өөрийн ард түмнийг (үүнд түүний эцэг Иосеф нь бас багтсан) нүглээс нь аврана.

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster