GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

3. ЕСҮС БАПТИСМ ХҮРТСЭН НЬ (Матай 3:13-17)


Суурь ойлголт: Дөнгөж гуч гарсан хоёр залуу Иордан голын дэргэд нэг нэгэнтэйгээ учирсан байв. Үнэндээ тэд үел ах дүү хоёр байв. Тэдний нэг нь этгээд хувцас өмссөн байжээ. Есүс тэр цаг мөч хүртэл Галелд, Иохан Иудейн цөлд амьдарч байв. Тэр хоёр өмнө нь уулзсан эсэх талаар бидэнд хэлээгүй. (Удирдагч Матай 3:1-12-д хэлсэн зїйлийг товч дүгнэх ёстой.)

1.
  • Эдгээр хоёр хүний хүүхэд нас ба залуу насны хооронд ямар ялгаа байсан бэ?
  • Та Есүс Бурханы Хүү байсан гэдгийг Иохан хэзээ ойлгосон гэж боддог вэ?
  • Иохан нэр төрд гарч алдаршссан боловч түүний ааш зан эвдээгүйн учир юу вэ?

    2.
  • Есүс болон баптисм хүртэхийг хүссэн бусад хүмүүсийн хооронд ямар ялгаа байсан вэ?
  • Яагаад Иохан Есүст баптисм хүртээхийг хүсээгүй вэ?
  • Хэдийгээр Иоханы баптисм зөвхөн нүгэлтнүүдэд зориулагдсан байсан боловч Есүс яагаад баптисм хүртэхийг хүсэв?

    3.
  • Ишлэл 15 дахь Есүсийн үгс ямар утгатай вэ?
  • Удирдагч Иохан 19:30-ыг унших ёстой. Есүс хэрхэн бүх зөвт байдлыг гүйцэлдүүлсэн бэ?

    4.
  • Энэ хэсэг Есүс ба Бурханы хоорондын харилцааны талаар бидэнд юуг хэлдэг вэ?
  • Энэ хэсэг Гурвалын тухай бидэнд юуг хэлдэг вэ?
  • Ариун Сүнс бүх цагт Есүсийн дотор байсан. Яагаад Тэр зөвхөн Есүсийн баптисм хүртэхэд л харагдах байдлаар илэрсэн бэ?

    5.
  • Бурхан яагаад ишлэл 17-д хэлсэн зүйлсийг бүх хүмүүст тунхаглахыг хүссэн бэ?
  • Сүүлийн сарын турш танд юу тохиолдсоныг эргэн дурс. Бурхан ишлэл 17-д Есүсийн талаар хэлсэнтэй адил зүйлийг таны талаар хэлж чадна гэж та бодож байна уу?

    6.
  • Иохан хүмүүсийг зөвхөн нүглээ гэмшин улайсных нь дараа л баптисм хүртээж байсан бөгөөд энэ нь л түүний баптисм гэмшлийн баптисм гэж нэрлэгдсэний шалтгаан юм. Христчин баптисм ба Иоханы Баптисмын хооронд ямар ялгаа байдаг вэ?(Түүнчлэн Үйлс 2:38 хар).

    7.
  • Христчин баптисмийн үед Бурхан Хүүдээ хэлсэн шиг адил үгийг баптисм хүртэж буй нэгэнд бас хэлдэг (ишлэл 17). Тэр үүнийг ямар үндэслэлээр хүмүүст хэлдэг бэ?

    8.
  • Удирдагч Абрахам хэрхэн хүүгээ Бурханд өргөснийг (Эхлэл 22) товч тайлбарлах ёстой. Ишлэл 17 дахь үгс угтаа Эхлэл 22:2-т Абрахамд хэлсэн Бурханы үгийг бодогдуулдаг. Өөрсдийн хүүхдүүдээ өргөсөн Абрахам ба Бурханы хооронд ямар адил зүйлүүд байдаг вэ?

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster