GT Bible Studies    

    Mongolian    


Дамжуулах Баярт мэдээний Библийн судалгаа

5. УУЛАН ДЭЭРХ НОМЛОЛООС (Матай 5:21-32)


Суурь ойлголт: Мосе Бурханы Хуулийг Синай уулнаас өөрийн хүмүүст өгсөн. Тиймээс “шинэ Мосе” Есүс ч ийнхүү үйлдсэн. Есүс хуучин хуулиудад шинэ ойлголт өгсөн.

1.
  • Яагаад уур хилэн аллагтай адил байдаг вэ (ишлэл 22)?
  • Та хэзээ нэгэн цагт “хоосон толгой” эсвэл “мунхаг” гэж дуудуулж байсан уу? Тийм бол үүнийг хэрхэн хүлээн авсан бэ?
  • Хэрэв хүүхдийг дахин дахин “хоосон толгой” эсвэл “мунхаг” гэж дуудвал энэ нь түүнд хэрхэн нөлөөлөх вэ?

    2.
  • Ишлэл 21-22-т дурдсан нүгэлд та єєрєє ямар шийтгэл өгөх байв?
  • Хэрэв хэн нэгэн хүн таны хайртай хүнд эдгээр мууг үйлдсэн бол тэдгээр нүглтнүүдэд та ямар шийтгэл өгөхийг хүсэж байна вэ?

    3.
  • Яагаад бид шүтлэгийн үүргээ биелүүлэхээсээ өмнө бусад хүмүүстэй эхлээд эвлэрэх ёстой вэ? (ишлэл 23-24)
  • Яагаад Есүс хэрүүл маргаан хэний буруу байсныг сонирхолгүй, харин сонсогчиддоо бусадтай эвлэрэх анхны алхмыг хийхийг тушааж байна вэ? (ишлэл 23-25)

    4.
  • Хэрэв Есүс: “Хэрэв ах дүү чинь таны эсрэг ямар нэгэн зүйл хийсэн бол түүнийг март, түүний талаар ямар ч зүйлийг бүү бод” гэж хэлсэн бол юу болох байв? Танд Түүний өгсөн тушаалаас ийм тушаалыг дагах нь илүү хялбар байх уу?
  • Өөрт нь хохирол учруулсан нэгэнээ уучилдаггүй хүнд юу тохиолдох вэ?
  • Есүс өнөөдөр таниас нүглийг нь уучлахыг хүсэж байгаа хүн хэн байна вэ? (та зүрх сэтгэлдээ хариулж болно.)

    5.
  • Яагаад Есүс хүний төсөөлөлдөө үйлдсэн нүглийг бодитоор үйлдсэн мэт ноцтойгоор бодож байна вэ (ишлэл 27-28)?
  • Гар эсвэл нүд чинь таныг нүгэлд сорьсон удааг эргэн дурс. Та тэдгээрийг ямар бодит аргуудаар нүгэл хийхээс зогсоож чадах вэ? (ишлэл 29-30)

    6.
  • Үнэндээ Есүс салалтын талаар юуг заасан вэ? (ишлэл 31-32) Тэрхүү сэдвийг тогтоо!
  • Гэрлэсэн эрэгтэй эсвэл эмэгтэй гуравдагч хүнтэй хайрын холбоотой болсон нөхцөл байдлыг төсөөл. Хэрэв тэдний нэг нь Есүсийн тушаалыг дагахаар шийдвэр гаргвал энэ нь тухайн хүмүүсд хэрхэн сайнаар тусах вэ?

    7.
  • Есүсийн гэрлэлтийн талаар заадаг сургаал ба өнөөдрийн хүмүүсийн энэ тухай бодлын хооронд ямар том ялгаа байдаг вэ?

    8.
  • Та эдгээр тушаалуудыг дагах чадвартай гэж зүтгэдэг хүнд энэ хэсгийг хэрхэн тайлбарлах вэ? Эдгээрийн дагуу амьдрах чадваргүй гэж цөхөрсөн хүнд яаж тайлбарлах вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс энэ сэдэвт дурдагдсан шүүлтээс тамын гал хүртлэх бүх шийтгэлүүдийг амссан. Тэрээр биднийг эдгээр тушаалуудыг нь дагаагүй нүглийн улмаас Бурханд төлөх ёстой байсан бидний өрийг төлөх чадвартай байхын тулд сүүлчийн зоосоо ч өгөх ёстой байв. (26)

    Version for printing    
    ДАУНЛОУДС    
    Холбоо барих    
    Webmaster