24. ХЭН ХОЁР НҮҮР ГАРГАГЧ ВЭ? (Матай 23:1-12)
Суурь ойлголт: Есүс фарисайчууд ба Хуулийн багш нарыг олны дунд шүүмжилсэн нь бидний өнөөдрийн зурагтаар хоёр нүүр гаргадаг шашны алдартай удирдагчдын нэрлэдэг шиг том дуулиан байв. “Мосегийн суудалд суудаг” гэсэн нь Мосегийн Хуулийг, тухайлбал Хуучин Гэрээг заадаг мэргэжилтнийг хэлж байна (ишлэл 2).
1. Есүсийн цаг үеийн хоёр нүүр гаргагчид нь ямар онцлог шинжтэй байв? (ишлэл 2-7)
Есүс Фарисайчууд ба Хуулийн багш нарыг яагаад эсэргүүцсэнийг нэг өгүүлбэрээр хэл.
2. Бидний энэ үеийн хоёр нүүр гаргачидад яг ямар онцлог шинж байна вэ?
Бидний энэ үед та хаанаас Фарисайчуудыг олж болох вэ?
Ямар сургаал таны Христчин нөхөрлөлд Фарисайчуудын тоог ихэсгэж байна вэ?
3. Есүсийн үеийн Фарисайчууд хүмүүсийг ямар зэрэглэлээр хэмжсэн бэ?
Өнөөдрийн хоёр нүүртнүүд хөмүүсийг ямар хэмжүүрээр хэмждэг вэ?
4. Хүмүүс яагаад үргэлж нэр, цол хэргэм, зэргийг үргэлж чухалчилдаг вэ? (ишлэл 7-10)
Таны христчин нөхөрлөл дунд цол хэргэм, нэр хүнд хэр их чухал вэ?
Есүсийн үзлээр, цол хэргэм, зэргийн юу нь буруу вэ?
5. Заримдаа яагаад Христэд итгэгчдэд ч бас бусдын зарц болох нь хэцүү байдаг вэ? (ишлэл 11)
Бүрэн захирагдагч ба зарц (Есүсийн ишлэл 11-д хэрэглэсэн утгатай) байхын хооронд ямар ялгаа байдаг вэ?
Ишлэл 11-ийг ул сууртай үздэг Христчин удирдагчийг тодорхойл.
6. Ишлэл 12 бодит байдалд ямар утгатай вэ?
Ишлэл 12 –ыг өөрийн амьдралдаа үнэхээр мэдэрсэн туршлагаа хуваалцна уу.
7. Есүс тэр үеийн шашны удирдагчдаас ямар талаараа өөр байсан бэ?
Есүс бүх дэлхийн ямар ч хүнээс илүүтэйгээр хүндлэгдэх зохистой байсан боловч яагаад Өөрийн төлөө байрь суурь цол хэргэмийг шаардаагүй вэ?
8. Таны хувьд энэ хэсгийн сургаалын хамгийн чухал нь юу вэ? Таны Христчин нөхөрлөлйин хувьд ямар утгатай вэ?
БАЯРТ МЭДЭЭ: Есүс бусдад үүрүүлэх хүнд ачааг хэзээ ч тавиагүй. Харин ч эсэргээрээ—Тэр бүх хүн төрөлхтний нүглийг мөрөн дээрээ авсан бөгөөд тэдгээрийг загалмай уруу үүрсэн.
Version for printing
ДАУНЛОУДС
Холбоо барих
Webmaster