29. ГЕТСЕМАН ДАХЬ ТЭМЦЭЛ (Матай 26:36-46)
Суурь ойлголт: Библид аяга нь ихэнхдээ нүгэлтнүүдийн балгах ёстой Бурханы уур хилэн дүүрэн аягыг илэрхийлдэг (ишлэл 39).
1. Та үнэхээрийн аз жаргалгүй байдлыг мэдрэхдээ эргэн тойрондоо хэр олон хүн байлгахыг хүсдэг вэ? (Яагаад Есүс Гетсемен цэцэрлэгт ганцаараа очихыг хүсээгүй вэ?)
Тэдгээр гурван шавь нар олон шөнийн турш ажилладаг загасчид байсан. Тэд яагаад энд ганц цаг ч сэрүүн байж чадаагүй вэ?
2. Энэ бол Есүсийн өөрйин харуусал ба зовлонгийнхоо тухай ярьсан ганц мөч юм (ишлэл 38) Энэ нөхцөлд юу Түүнийг тийм их зовоож байсан бэ?
Хэрэв таны зүрх сэтгэл нэгэн цагт үхтлээ зовж шаналж байсан бол, энэ нь ямар нөхцөлд байсан бэ?
3. Олон хүмүүс үхэлтэйгээ айдсаа үзүүлэлгүйгээр учирдаг. Есүс яагаад тэгээгүй вэ? (Хэрэв Есүс ийнхүү нас барсан бол, түүний зан авир бидэнд юу илурхийлэх байсан бэ?)
Хүн юунаас болж газарт нүүрээрээ ундаг вэ?(ишлэл 39)
4. Есүс яагаад түүний төлөө залбирахыг шавь нараасаа хүсээгүй вэ? (ишлэл 40-41)
Есүс ишлэл 41-д ямар сорилтын талаар ярьдаг вэ?
5. Есүсийн залбиралыг ишлэл 39-өөс хар. Тэр мөчид Есүс яг Эцэг шигээ адил хүссэн үү?
Энэ залбиралын эхний хэсэг нь яагаад чухал вэ? Яагаад хоёр дахь хэсэг нь мөн адил чухал вэ?
Хэрэв бид энэ залбиралыг зөвхөн хагас залбиравал бидэнд юу тохиолдох вэ?
6. Есүс хоёр дахь удаагаа залбирахдаа түүний залбирал хэрхэн өөрчлөгдсөн бэ? (ишлэл 39, 42)
Яагаад Есүс нэг эсвэл хоёр удаа залбираад зогсоогүй вэ? (ишлэл 39, 42, 44)
7. Есүс залбирахдаа өөрийн хүслээ өөрчилсөн үү? Хэрэв өөрчилсөн бол ямар замаар вэ?
Та бусдаас илүү хайрладаг хүнээсээ таныг хэрвээ үнэхээр шаардлагтай бол туслахгүй хаяаач гэж залбирч чадах уу?
Хэрэв Есүс Бурханы уур хилэнгийн аягыг уухаас татгалзсан бол бидэнд юу тохиолдох байв?
8. Та ишлэл 45-46-йиг уншаад Есүсийг өмнө нь ямар байсантай нь харьцуулах юм бол түүний тухай ямар сэтгэгдлийг олж авдаг вэ? (Тэр энэ үеээс үхэх хүртлээ яагаад тийм амар амаглан байсан бэ?)
9. Хэрэв Есүс энэ тэмцэлгүйгээр загалмайд нас барсан бол юу болох байв?
Яагаад бидэнд ч бас өөрсдийн Голгот уруу явахаас өмнө Гетсеман цэцэрлэг тийм чухал байдаг вэ?
БАЯРТ МЭДЭЭ: Есүс тэр мөчид Эцэгтэйгээ гүнзгий харьцаатай байдал нь таслагдана гэдгийг мэдсэн учраас тийнхүү чичирч байсан. Есүс бидний өмнөөс Бурханы уур хилэнгийн аягыг уусан учраас бид үүнийг уух хэрэггүй болсон юм.
Version for printing
ДАУНЛОУДС
Холбоо барих
Webmaster