31. БУЛШИЙГ МАНАСАН НЬ (Матай 27:62-28:15)
Суурь ойлголт: Есүсийн дайснууд Түүнд жирийн гэмт хэрэгтний тавиланг төлөвлөсөн. Голдуу загалмайгаас унасан зүйлийг нохойнууд иддэг байсан. Хэдий тийм ч Есүс зүй ёсны дагуу Булшинд тавигдсан байсан (57-62). Хүмүүс Ромын цэргүүдийг маш зоригтой гэж үздэг байсан.
1. Шавь нар нь таг мартсан байхад яагаад ахлах тахилчид ба Фарисайчууд Есүсийн дахин амилах тухайгаа урьдчилан хэлснийг санаж байв? (ишлэл 62-63)
Яагаад ахлах тахилчид шавь нарыг байгагаас нь илүү их зоригтой хэмээн үзэв? (ишлэл 64)
Та ахлах тахилч нар Есүсийн дахин амилалтын боломжинд үнэхээр итгэсэн гэж боддог уу?
2. Ишлэл 65 бол Библид Пилатын тухай хамгийн сүүлчийн удаа дурддаг. Та энэ зүйлээс түүний талаар ямар сэтгэгдлийг олж авч байна вэ?
Пилат тэр өдрийн үйл явдлын талаар юу гэж бодсон байж болох вэ?
Пилат Есүсийг мартаж чадсан болов уу? Өөрийн тайлбарыг өг.
3. Үхсэн хүний цогцсыг манахыг тушаахад Ромын цэргүүд хэрхэн хүлээн авсан гэж та бодож байна вэ?
Тэдгээр цэргүүд Есүсийн дахин амилалтын өдөр юуг үзсэнийг анхааралтай хар (ишлэл 2-4).
Бид ишлэл 4 дэх цэргүүдийн нөхцөл байдлыг эмнэлгийн хэлээр хэрхэн тодорхойлж болох вэ?
4. Ромын зоригтой цэргүүдийг байрлалаа орхиод зугттал их айлгасан нь юу байсан бэ?
Та цэргүүдийг талбараасаа зугтахаас өмнө булш уруу харсан гэж боддог уу? Өөрийн тайлбарыг өг.
5. Ромын цэргүүдийн мэдэгдлийг ахлах тахилч нар хэрхэн тайлбарласан гэж та боддог вэ? (ишлэл 11-14)
Ахлах тахилч цэргүүдийг шийтгэхийг шаардахын оронд их хэмжээний мөнгө өгсөн нь юуг баталдаг вэ? (ишлэл 12-15)
Бурхан ахлах тахилчийн үйлдсэн зүйлийг бас өөрийн хаанчлалын төлөө хэрхэн хамгийн сайнаар өөрчилсєн бэ?
6. Ахлах тахилчид Есүсийг дахин амилсан гэдэгт итгэх ёстой байсан бүх баримтуудыг олж жагсаа.
Хэрэв та эдгээр ахлагч тахилчид фарисайчуудын оронд байсан бол Есүсийн амилалтанд итгэх байсан уу?
7. Цэргүүдийн түүх ямар агуу үр дагаварыг агуулдаг вэ? (ишлэл 13)
Зуунтын цэргийн дарга энэ түүхийг сонссон бол хэрхэн хариу үйлдэх байсан гэж та боддог вэ? (ишлэл 13)
8. Яагаад Есүс ахлах тахилчийн өмнө харагдаагүй вэ?
Шавь нар нь үүний дараахан зоригтой хүмүүс болон өөрчлөгдсөн бөгөөд үхлээс ч айлгүйгээр Түүний дахин амилалтыг тунхаглаж эхэлсэн. Яагаад Есүсийн дайснууд тэр үед ч Христэд итгэгчид болоогүй вэ? (Луук 16:31)
Та тэдгээр хүмүүсийн үлдсэн амьдрал ямар байсан гэж боддог вэ?
9. Есүсийн дахин амилалт таны хувьд ямар утгатай вэ?
Version for printing
ДАУНЛОУДС
Холбоо барих
Webmaster