2. БИД МЕССИАГ ОЛСОН (Иохан 1:43-51)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Газрын зураг дээр Бетан (1:28), Бетсайд (1:44) ба Назарийн (1:46) байрладаг газрыг хар. Хуучин Гэрээн дээр Еврейгээр “Назар” (Исаиа 11:1, 53:2, Иеремия 23:5, 33:15) гэсэн үгтэй маш төстэй “мөчир” гэсэн үгнээс өөрөөр Назарыг мессиан зөгнөлтэй холбон дурдаагүй. Удирдагч нь урьдчилан Иакобын шатны түүхийг (Эхлэл 28:10-22) унших ёстой. Учир нь сүүлчийн асуулт үүнтэй холбоотой.

1.
  • Филип яагаад өөрийнхөө найздаа өөрөө дөнгөж саяхан уулзсан Есүсийн тухай шууд ярихыг хүссэн бэ (ишлэл 43-45)?
  • Та Есүсийг мэдэхээр анх удаа ирсэн үеээ эргэн дурс. Та олж авсан зүйлээ бусдад хэлэхийг хүссэн үү? Яагаад гэдгээ тайлбарлна уу.

    2.
  • Юу Натанаелыг Филипийн үгэнд эргэлзэхэд хүргэсэн бэ?
  • Хэдий тийм ч Натанаел яагаад Есүсийг харахаар явсан бэ?

    3.
  • Есүс Натанаелтай мэндчилсэн үгсээрээ юуг илэрхийлсэн бэ?
  • Натанаел Есїсийн мэндчилхийг сонсоод хэрхэн хүлээн авсан гэж та бодож байна вэ?
  • Хэрэв Есүс өнөөдөр танд: “Энэ бол жинхэн Христчин хүн, түүний дотор худал байхгүй” гэж хэлсэн бол та хэрхэн хүлээн авах вэ?

    4.
  • Натанаел инжрийн модон доорх тохиолдсон зүйлийг Есүс мэдсэн гэдгийг сонсоод үнэхээр гайхсан байлаа. Натанаелийн тэнд юуг бодсон эсвэл залбирсаныг янз бүрийн боломжоор бодож үз.

    5.
  • Та саяхан ганцаараа байхдаа бодсон зүйлээ эргэн дурс. Есүс тэнд байсан бөгөөд таны бодлыг нээлттэй ном шиг уншсан гэдгийг та ойлгосны дараагаар энэ бүхнийг хэрхэн хүлээн авах вэ?
  • Зарим хүмүүс өөрийнхөө жинхэнэ “би”-г олж хардаг гэдэг нь хүн төрлөхтний хувьд ямар утгатай вэ?

    6.
  • Ишлэл 47 дахь Есүсийн үг нь тойруугаар Дуулал 32:1-2- ыг иш татдаг (Удирдагч тэдгээр ишлэлүүдийг уншиж болно). Тэдгээр ишлэлийн дагуу хүн яаж зүрхэндээ худалгүй тийм шудрага болж чаддаг вэ?

    7.
  • Натанаел ямар үндсэн дээр гэнэт Есүсийг Бурханы Хүү, Израйлын Хаан гэж дуудав (Ишлэл 49)?

    8.
  • Удирдагч Эхлэл 28:10-22-ыг энд дүгнэж болно. Есүс ишлэл 50-51-ээр юуг илэрхийлдэг вэ? Янз бїрийн боломжуудыг бод.
  • Иакобын шат Есүсийн загалмаатай юугаараа адил вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com