4. ЕСҮС БА ШИЛБҮҮР (Иохан 2:13-22)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Иудейчуудын хувьд сүм нь дэлхийд хамгийн чухал, бүр тэдний гэр орноос ч илүү чухал байсан. Соломон хаан анхны сүмийг, хоёрдохыг нь Езра барьсан. Есүсийн цаг үеийн сүм нь Агуу Херод хаанаар сэргээгдэн баригдсан сүр жавхлант барилга байсан. Есүсийг цовдлогдсоны дараа энэ нь Иерусалимд ердөө гучаас дөчин жил л оршсон.

1.
  • Ишлэл 14-16 унш. Есүсийн гаргасан зан чанараас юу нь таны гайхшралыг төрүүлж байна вэ?
  • Дээсээр шилбүүр хийхэд цаг хугцаа шаардлагатай болдог. Есүс энэ ажлыг хийх зуураа хэрхэн харагдсан гэж бодож байна вэ (ишлэл 15)?
  • Ишлэл 15-д тодорхойлсон тэр агшинд сүмд ямар хэрүүл шуугиан сонсогдож байсныг төсөөл.

    2.
  • Есүсийг ширээнүүдийг хөмрөн, ташуураа эргүүлж байхад яагаад хэн ч үүнийг зогсоохыг оролдоогүй вэ?
  • Есүс чухамдаа яг юунд ийнхүү их дургүй нь хүрэв?

    3.
  • Бидний энэ цаг үед ч бас Бурханы сүм / цуглаан худалдааны газар болж болно гэж та боддог уу? Өөрийн тайлбарыг өг.
  • Сүмд өргөгдсөн өргөлүүд нь тэдний өөрсдийн нүглүүдийг уучлуулахын тулд өргөдөг өргөл байв. Бурханы зорилгыг хангаагүй энэ тогтолцоо нь хэрхэн хахуульд баригдсан байв?

    4.
  • Зөвхөн гаднах үзэмжийн төлөө хийгдэг тэрхүү ёслолуудыг Библийн Бурхан яагаад үзэн яддаг вэ?
  • Хэрэв та өөрийн хувийн мөргөл, залбирал үйчлэл зэргийг тунгаан бодвол зөвхөн гадна үзэмжийн төлөө зүйл хэр их байдаг вэ?
  • Таны зүрх сэтгэлд дахь сүмыг сорьдог ямар зүйлсийг та өнөөдөр Христээр цэвэрлүүлэх ёстой вэ? (Та үүнийг өөрөөсөө асууж болно)

    5.
  • Есүсийн уур ба бидний уурын хооронд ямар ялгаа байдаг вэ (ишлэл 16-17)?

    6.
  • Энэ хэсэгт Есүс Өөрийн бие ба сүмийг хооронд нь адилтган дүрсэлсэн (ишлэл 19-21). Бурхан яагаад энэ дэлхийд өөр сүмийг босгох ёстой болсон бэ? (Есүс загалмайд өлгөгдөхдөө өөрийн цусаараа сүмийн ямар үүргийг биелүүлсэн бэ?)

    7.
  • Бурхан Христийн загалмайд цовдлогдсоноос гуч эсвэл дөчин жилийн дараа Херодын сүмийг Ромчуудаар устгуулахыг яагаад зөвшөөрөх болсон талаарх янз бүрийн шалтгаануудыг бод. (Яагаад Иерусалимд сүм ямар ч шаардлаггүй болсон бэ?)

    8.
  • Христийн биеийн дүрслэл сүм учир зөвхөн түүний загалмай дээрх өргөлтэй холбоотой төдийгүй, түүнчлэн түүний дэлхий дээрх сүм, Христэд итгэгчдийн цуглаантай холбоотой (1 Коринт 12:27). Есүс Иерусалем сүмийг шуугиулсан шиг тиймэрхүү шинэчлэл өнөөдрийн цуглаанд хэрэгтэй гэж боддог уу? Өөрийн тайлбарыг өг.
  • Цуглааны удирдагч ямар нөхцөлүүдэд шилбүүр эргүүлэх ёстой вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс таны төлөө, таны нүглүүдийн эвлэрүүлэлйин сүм болсон. Тэр зөвхөн сүм төдийгүй мөн өргөл юм: Ертөнцийн нүглийг үүрсэн Бурханы Хурга.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com