6. АМИЙН УС (Иохан 4:5-19)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Самаричууд цус холилдсон хүмүүс байсан тул Иудейчууд тэднийг гадуурхдаг байв. Хэрэв тэр үед энэ эмэгтэй дөнгөж гуч орчим настай байсан бол энэ нь тэр эмэгтэй бараг 2 жил бүр өөрийн хамтран амьдрагч эрэгтэйгээ солидог байсныг илэрхийлж байна.

1.
  • Самарын бусад эмэгтэйчүүд нар жаргах үед ус авдаг заншилтай байсан атал энэ эмэгтэй яагаад жин үдээр ус авахаар явсан гэж та боддог вэ? (Та энэ эмэгтэй өдөр бүр худаг уруу ганцаараа явахдаа юуг мэдэрсэн гэж боддог вэ?)
  • Энэ эмэгтэй хэнтэй хамт явж болох байсан бэ?
  • Та тэр эмэгтэйд ирээдүйн талаар ямар найдвар ба айдас байсан гэж боддог вэ?

    2.
  • Таван хайрлагчаа дараалан хаях эсвэл таван удаа хаягдахын аль нь хэцүү вэ? Өөрийн тайлбараа ө.г
  • Түүнийг зургаа дахь харилцаагаа гэрэлсэн эхнэртэй хүнтэй эхлэхэд түүнд ямар байсан гэж та боддог вэ?
  • Тэр эмэгтэй тосгоны зарим хүүхдүүдийн эцгийг булааж авсангаа хэрхэн зөвтгөж болох байсан бол?

    3.
  • Та тэр эмэгтэй өөрийнхөө болон эрцүүд мөнх хайрын талаар юуг мэдэрсэн бол?

    4.
  • Иудей хүмүүс эмэгтэйчүүдтэй олон нийтийн газар ярилцахаас зайлсхийдэг бөгөөд ялангуяа ганц ганцаараа ийнхүү уулздаггүй байв. Есүс яагаад шүүмжлэл ба цуурхалаас айхгүй байв?
  • Есүс яриагаа яагаад түүнээс тусламж хүссэнээр эхлэв (ишлэл 7)?

    5.
  • Эмэгтэй ишлэл 10 дахь Есүсийн үгсийг ямар байдлаар буруу ойлгосон бэ?
  • Энэ эмэгтэй юугаар цангаж байсан бэ?
  • Та өөрийн амьдралдаа юугаар хамгийн их цангадаг вэ?

    6.
  • Ишлэл 14 дэх үгсийг унш Есүсийн танд хувьчилан хэлж байга мэт унш. Эдгээр үгс нь таны одоогийн нөхцөл байдалд ямар утгатай вэ?
  • Зүрх сэтгэлдээ амийн худгийн устай хүн яг ямар байдаг вэ?

    7.
  • Есүс яагаад эмэгтэйн шаардлагад: “Явж, нөхрөө дуудаад энд ир.” гэж хэлснээр хариулдаг вэ (ишлэл 15-16)?
  • Хэрэв Есүс ишлэл 16-17 дахь үгсээ хэлэлгүйгээр ишлэл 18-ыг эмэгтэйд тунхагласан бол юу болох байв?
  • Бидэнд амийн усыг өгөхөөс өмнө Есүс яагаад бидний нүглүүдийг харуулдаг вэ?

    8.
  • Есүс түүний бүхий л амьдралын түүхийг нь мэддэг гэдгийг ойлгоод тэр эмэгтэй юу мэдэрсэн бол?
  • Есүс түүнийг үзэн ядахын оронд харин түүнд анхаарал тавьсаныг хэрхэн ойлгосон бэ?

    9.
  • Есүс үнэндээ Мессиа байснаа бусадаас нууж байсан. Гэвч энэ эмэгтэйд илчилсэн. Тэр яагаад ийнхүү өөрийгөө илчлэх болсон бэ? (ишлэл 25-26)

    10. Ишлэл 28-30-ыг ажигла. Тэр эмэгтэй Есүсээс амийн усийг хүлээн авсан нь түүний амьдралд ямар бодит үр дагавар авчирсан бэ? (Тэр эмэгтэйн өөрийн нүглүүдэд хандах хандлага нь хэрхэн өөрчлөгдсөн бэ?) Тэр эмэгтэйн тосгонынхонтойгоо харилцах харилцаа нь ямар болсон бэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс загалмай дээр: “Би цангаж байна.” гэж хашгирсан (Иохан 19:28). Амийн усны худгийг эзэмшигч нь энэ бие ба сүнсний цангах зовлонг мэдрэх ёстой болсон. Энэ нь Түүний өнөөдрийг хүртэл бидэнд өгч байгаа амийн усны төлөө төлөгдөх ёстой болсон юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com