11. ЕСҮС ШҮҮСЭН НЬ (Иохан 8:1-11)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Мосегийн Хуулийн дагуу садар самуунаар баригдсан эрэгтэй ба эмэгтэйг хамт чулуудаж алах ёстой байв (Левит 20:10). Хэдий тиймч Израйлыг эзэлсэн Ромчууд цаазаар авах шийтгэлд тэргүүлэх эрх мэдэлтэй байв.

1.
  • Ямар зүйл хүнийг садар самуун үйлдэлд хүргэдэг вэ? Янз бүрийн хариултуудыг бод.
  • Энэ эмэгтэйн “шинэ хайрыг” хүлээн авсаны дараах амьдралыг нь төсөөл. Энэ харилцаа түүний амьдралд ямар аз жаргал, ямар шаналалыг авчирсан бэ?

    2.
  • Та садар самуун үйлдэгчийг үйлдэл дээр нь барихад хамгийн муу тал нь юу гэж боддог вэ?
  • Эрэгтэй явалдагч нь зугтсаны дараа тэр эмэгтэй түүний талаар юу мэдэрсэн гэж та боддог вэ?
  • Түүнчлэн гэрлэсэн байж болзошгүй эрэгтэйд энэ нөхцөлд хамгийн хэцүү зүйл нь юу байсан гэж та боддог вэ?

    3.
  • Энэ үйл явдалд олон хүн хамаарагдсан байсан. Дараах хүмүүс үхлээр шийтгүүлэх боломжтой энэхүү садар самууныг үйлдэгчдийн талаар хэрхэн мэдэрснийг бод: эмэгтэйн нөхөр, хүүхдүүд, эцэг эх нь (хэрэв амьд байсан бол) мөн эрэгтэйн эхнэр, хүүхдүүд юу гэж бодох бол ?
  • Энэ үйл явдал хүүхдүүдийнх нь ирээдүйд хэрхэн нөлөөлсөн байж болох вэ?

    4.
  • Тэр эмэгтэйг Есүсийн өмнө чирэгдэн очиоод түүний талаар юу мэдэрсэн гэж та боддог вэ (ишлэл 3-5)?
  • Та тэр эмэгтэйг тухайн үед садар самуун үйлдлийнхээ талаар юу гэж бодсон бол?

    5.
  • Иудейчууд үхлийн шийтгэлийг зөвхөн Ромчууд тэргүүлэн шийдэх зүйл гэдгийг мэдсэн хэдий ч тэр эмэгтэйг яагаад Есүсийн өмнө чирэн авчирсан бэ?
  • Есүс маш энгийнээр: “Та нарын хэн ч энэ эмэгтэйг чулуугаар шидэх эрхгїй” хэмээн хариулахын оронд яагаад 7-р ишлэл дээр бичигдсэн зйүлийг хэлсэн бэ?

    6.
  • Тэдгээр буруутгагчид яагаад ишлэл 9-д бичигдсэн дарааллаар тэр газрыг орхин явцгаасан вэ?
  • Есүс яагаад Өөрийнх нь үг сонсогчидод хэрхэн нөлөөлсөнийг ажиглалгүйгээр харин оронд нь газарт бөхийн юм бичсэн бэ?

    7.
  • Яагаад зөвхөн Есүс л ганцаараа тэр эмэгтэйг үхлийн шийтгэлээр яллах эрхтэй байв?
  • Есүс энэ үед яагаад Мосегийн Хуулийн дагуу үйлдээгүй вэ?
  • Олон хүмүүсийн аз жаргалыг бусниулсанийхаа төлөө авах ёстой байсан түүний шийтгэл нь юу болсон бэ?

    8.
  • Есүс хоёр дахь удаагаа газарт юм бичих үед энэ эмэгтэй боломжтой байсан боловч яагаад тэндээс зугтаагүй вэ? (ишлэл 8-9)
  • Энэ эмэгтэй өөрийнх нь нүгэл уучлагдсан гэдэгт яг хэзээ итгэсэн гэж та бодож байна вэ?

    9.
  • Есүс яагаад ишлэл 11 дэх үгсийг энэ эмэгтэйд хэлсэн гэж та таамаглаж байна вэ?
  • Түүнчлэн Есүс ишлэл 11 дэх үгсийг танд ч гэсэн хэлж байна. Тэдгээр нь өнөөдрийн нөхцөл байдалд танд юуг илэрхийлж байна вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүсийн газар дээр бичсэн зүйлсийг бидэнд дурдаагүй. Магадгүй тэр шүүгч шиг эхлээд садар самууныг сонордуулсан Хуулийн алах ялыг бичсэн байх. Хоёр дахь удаагаа газар бөхийхдөө Тэрээр: “Би түүний өмнөөс шийтгэлийг нь эдлэнэ.” гэсэн үгсийг нэмж бичсэн ч байж болох юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com