13. САЙН ХОНЬЧИН (Иохан 10:1-16)


1.
  • Ишлэл 1-6. Энэ үед Есүс Өөрийнхөө тухай ярьж байна гэдгээ хараахан илчлээгүй байсан. Таны Библийн судалгаанд ийм маягын хэлэлцүүлгэ зөвхөн хоньчин ба түүний хоньдын тухай үгчлэн ярих мөч байх ёстой.
  • Эдгээр зургаан ишлэлийн дагуу хонинд ямар онцлог шинжүүд байдаг вэ?
  • Тэдгээр ишлэлүүдийн дагуу хоньчинд ямар онцлог шинж тэмдэгүүд байдаг вэ?
  • Хоньчингүй хонь яагаад удирдлаггүй байдаг вэ?
  • Нэг хоньчныг нөгөөгөөр нь солих яагаад амархан биш байдаг вэ?
  • Хоньчин хулгайч хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?
  • Хонины амьдралд шөнийн манаач ямар үүрэгтэй вэ?

    2.
  • Ишлэл 7-10. Хулгайч нар, дээрэмчид ба хашааны үүд.
  • Есүс бол үүд гэсэн нь ямар утгатай вэ? (Тэр хаана байх ёстой үүд вэ?)
  • Есүс ишлэл наймд хэний тухай дурдаж байна вэ?
  • Яагаад хэн нэг нь Христчин нөхөрлөл рүү хаалгаар нь биш харин хашаа давж орохыг хүснэ гэж?
  • Христчин нөхөрлөл дотор “хулгайлаж, алж сүйтгэдэг” хүмүүс байдаг гэдж хэлснээрээ Есүс юуг илэрхийлэж байна вэ?
  • Есүсийн хэлсэн эдгээр үгс таны өөрийн амьдралтай холбоотой юу: “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн.” (ишлэл 10)?

    3.
  • Ишлэл 11-13. Энд Есүс Өөрийгөө Хуучин Гэрээнд олон зөнч нарын бичсэн тэрхүү Сайн Хоньчин гэдгээ илчилдэг (Жишээлбэл, Езекил 34 ба Дуулал 23).
  • Хоньчин ба хөлсний хоньчингын хооронд ямар ялгаа байдаг вэ? ( Ямар шалтгаанаас болж энэ ажлыг хүлээн авах байсан гэж бодож байна вэ?)
  • Есүс “хєлсний хоньчноор” хэнийг дурдаж байна вэ?
  • Есүс ба сайн хоньчны хоорондын адил төстэй талуудыг ол.
  • Хэрэв хүүхэд тань нохойныхоо төлөө өөрийн амийг өгвөл та хэрхэн хүлээн авах вэ?
  • Танд: Хүний төлөө үхдэг Бурхан эсвэл амьтны төлөө үхдэг хүн гэсэн эдгээр хоёр зүйлийн аль нь илүү утга учиртай вэ?
  • Яагаад Есүс таны төлөө їхэхийг зөвшөөрсөн бэ?
  • Христчин хүмүүсийн дунд байдаг “чононы” тухай жишээг өг.
  • өнөөгийн хоньчид яаж Христчин нөхөрлөл рүү довтолж буй чонотой тэмцэлдэх ёстой вэ?

    4.
  • Ишлэл 14-16. Сайн хоньчныг мэдэх нь.
  • Хонь ба хоньчин нь бие биеэ хэрхэн мэддэг вэ? (Есүс биднийг, бид Түүнийг хэрхэн мэдэх вэ?)
  • Энэ хэсэг бидэнд Есүсийн үгний талаар юуг зааж байна вэ (3, 4, 5, 8, 16)?
  • Бид Есүсийн дууг бусдын дуунаас хэрхэн ялгаж сурах вэ?
  • Дэлхийн бүх Христэд итгэгчдэд нийтлэг ямар зүйл байдаг вэ (ишлэл16)?
  • Яагаад бид Түүний үхлийнх нь талаар ярилгүйгээр Сайн Хоньчины талаар ярьж чадахгүй вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Библи уншигч нь Эгиптээс гарсан нь 12:7,13 уншиж өг. Энэ сэдэв хонь ба хонины үүдний төсөөллийг хамтад нь холбодог бөгөөд бидэнд Есүс Өөрөө хэрхэн үүд болсоныг заадаг.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com